sonin.mn

Япон улсад болж буй “Айчи-Нагояа 2026" Азийн зуны спортын наадмын сонгомол бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ.


Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Аманберди Агамаммедовыг 9:5-аар ялсан байна. Ингэснээр “Айчи-Нагоя-2026” Азийн наадамд дахь Монгол Улсын баг тамирчдын медалийн тоо 10 болж, тус наадамд оролцож буй 45 орноос Монголын баг тамирчид 26 дугаар байрт жагсаж байна.


Гэрэл зургийг: Ч.Ганболд (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)