Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнөөдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнэээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын жүдочдын ДАШТ-ээс хүртэж буй 34 дэх медаль, 21 дэх хүрэл медаль юм. Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл0