sonin.mn

Бээжин хотноо болж буй Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний III тойрогт дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Беларусийн теннисчин Арина Соболенко Чехийн тамирчин Никола Бартуньковад хожигджээ.


Тэмцээний чансааны 26 дугаарт бичигдсэн Бартунькова өрсөлдөгчөө 6:4, 6:3 харьцаагаар хожсон байна. Үүнээс өмнөхөн II тойргийн тоглолтод дэлхийн чансааг тэргүүлж буй Казахстаны теннисчин Елена Рыбакина 6:3, 4:6, 3:6 харьцаагаар Арменийн тамирчин Алина Чараевад хожигдсон байна.


Өдгөө 20 настай Н.Бартунькова дэлхийн чансааны 34 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр WTA-гийн ивээл дор болдог тэмцээнүүдэд түрүүлээгүй ба Их дуулгын тэмцээний III тойрогт шалгарч байжээ. Бээжингийн тэмцээн нь WTA 1000 ангилалд багтдаг ба хатуу хучилттай талбайд болдог. Өмнөх тэмцээнд түрүүлсэн АНУ-ын теннисчин Аманда Анисимова гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцсонгүй. Оросын теннисчдээс Мария Кириленко (2005), Светлана Кузнецова (2006, 2009), Мария Шарапова (2014) нар Бээжингийн тэмцээнд түрүүлж байжээ.   




Б.Адъяахүү