Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, 36 дахь жилийнхээ түүхийг бичилцэж байгааг дурдлаа. Тэрбээр, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хамгийн их санаа зовоож буй нэг асуудал нь эрчим хүчний найдвартай байдал юм. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Айл өрх бүр, сум, суурин газарт эрчим хүчний тархмал үүсгүүртэй болсон цагт хараат бус байдал арилна. Төрийн бодлого, шийдвэр ард түмний сонор, соргог, иргэдийн оролцоотойгоор ам, ажил зөрүүгүй, хариуцлагатай байх нь чухал хэмээн онцоллоо. Мөн УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа нээлттэй парламентын бодлогыг баримталж, сахилга бат, хариуцлагыг чухалчлан ажиллаж, УИХ-ын гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзах танхимыг нээсэн гэдгийг тодотгов.
Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл4
ХҮН АРД НЬ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БАЙХ ТУСАМ ТӨР НЬ ДУРААРАА ААШИЛДАГ.
Геополитик хэцүү байна. Манай геополитик бол баруун талдаа алтайн өндөр уулс урд талдаа усгүй говь, зүүн талдаа хүнгүй тал нутаг гэсэн орон зайд оршино. Гэтэл алтайн нурууг даваад орж ирсэн Казакууд бослого гаргавал Алтайн нурууны зүүн талд анх удаагаа Монголын эсрэг хатуу тоглолт хийх нөхцөл бүрдэнэ. Иймд баруун талынхаа байгалийн саад бэрхшээлд найдах боломжгүй болно. Монголын төрөөс Баян-Өлгийн казакуудыг казакстанруу нүүлгэх, хүн амын тоог цөөрүүлэх хэрэгтэй. Казакууд эдийн засгийн хувьд сул дорой байх ёстойг байнга санаж ажиллахгүй бол Монголын геополитик эрс муудна.
Хасагуудыг хазаарлах ганц арга : - засаг захиргааны хуучин \ 1941 - ээс өмнө \ хил хязгаарийг тогтоох . Ховд ,Увсыгаа нэгтгээд Зүүн гарын улсаа сэргээх ...
Дэлхийд дайн болж байна. Монголд дайн хийж байгаа хоёр тал том тагнуулын ажиллагаа явуулж байна. Олон улсын хурал цуглаан зохиох болгонд энэ бүх тагнуулын сүлжээ Манай улсыг савлуулж байна. Гадаадын тагнуул туршуулууд Монгол улсын дотоод асуудалд хутгалдаж байна. МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХААЖ, дотоодын аюулгүй байдалд анхаарах цаг болсон. Дэлхийн дайн биднийг зүгээр орхихгүй бүүр мөнгө төгрөг бүү хэл бүүр нууц хөлсний цэрэг хүртэл орж ирсэн байх магадлал өндөр шүү. Монголчуудаа төр улсынхаа аюулгүй байдлыг анхаарч хил хязгаараа чангалж, Өөрийнхөө улсад эзэн болох цаг болжээ. Төвийг сахих гэж байгаа бол маш болгоомжтой гадаад харилцаа, тагнуулын үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Хэрвээ хоёр хөршийнхөө талд байх ёстой бол барууны улсын бүлэглэлд хатуу хяналт тавьж бай.