sonin.mn

МАДРИД, 2026 оны аравдугаар сарын 19 /ТАСС/. Испанийн аварга шалгаруулах тэмцээний IX тойргийн тоглолтод “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчид талбайдаа “Севилиа” багийг 4:1-ээр бут ниргэлээ.

Реалчуудаас Арда Гюлер (30 дахь минут), Килиан Мбаппе (37, 63), Ян Дьоманде (82) нар гоол оруулсан байна. Мбаппе дубль хийснээс нэг гоолыг 11 м-ийн торгуулийн цохилтоор оруулжээ. Хожигдсон багаас Мануэл Буэно 80 дахь минутанд хариу гоол хийлээ.




“Реал” баг Винисиусгүйгээр анхны тоглолтоо хийж, өрсөлдөгчөө хожсон нь энэ юм. Бразилын довтлогч өмнөх 8 дахь тойргийн тоглолтын үеэр "Вильярреал” багийн Нейтан Салибын үснээс татсаны учир дөрвөн тоглолтод оролцох эрхээ хасуулсан билээ.  




Мадридчууд хожил авснаар 21 оноотойгоор Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийн 3 дугаарт бичигдэж эхэллээ. Харин “Севилиа” баг 14 оноотойгоор 6 дугаарт жагсаж байна. Дараагийн тойрогт 25-ны өдөр “Реал” баг тэмцээнийг тэргүүлж буй “Барселона”-тай талбайд нь, “Севилиа” баг 26-нд “Осасуна” багийг талбайдаа хүлээн авна.

Одоогийн байдлаар “Барселона” Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд тэмцээн эхэлснээс хойш бүх есөн тоглолтод хожсоноор өмнө нь “Реал”-ын тогтоосон амжилтыг давтлаа. 


Б.Адъяахүү