sonin.mn

РАБАТ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /ТАСС/. 2025 оны Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний ялагчийн асуудлаар Спортын арбитрын шүүхээс (CAS) гаргасан шийдвэрийг давж заалдахын тулд Мароккогийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбоо хуулиар олгогдсон бүх боломжит арга хэрэгслүүдийг ашиглахаар төлөвлөж байна гэж тус холбооны хэвлэлийн алба мэдэгдлээ.


Спортын арбитрын шүүх Сенегалын хөлбөмбөгийн холбооноос гаргасан гомдлыг хангаж, Мароккогийн шигшээ багт олгосон Африкийн цомын аварга цолыг хүчингүй болгон, уг цолыг Сенегалын багт олгохоор шийдвэрлэсэн юм.


"Арбитрын хянан шийдвэрлэх үйл явцын шударга байдал, арбитрт итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй үйлдлүүдтэй холбоотой хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардсан бидний хүсэлтийг харгалзан үзээгүй нь Мароккогийн Эзэн хааны хөлбөмбөгийн Холбооны гайхшралыг төрүүлж байгаа тул бид эсэргүүцлээ илэрхийлж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоодын зөвлөл (IFAB) ба Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) саяхан баталсан “шүүгчийн зөвшөөрөлгүйгээр тоглогчид талбайгаас гарахтай холбоотой дүрэм журам", түүнээс үүдэлтэй сахилгын үүрэг, шийтгэлийг CAS шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна. Үүнтэй холбогдуулан Мароккогийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооны зүгээс Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдахын тулд эрхзүйн боломжит бүх арга хэрэгслийг эрэлхийлнэ гэдгээ дахин нотолж байна" гэж мэдэгдэлд дурджээ.


Африкийн цомын финалын тоглолт 2026 оны нэгдүгээр сарын 18-нд болж, Сенегалын шигшээ баг нэмэлт цагт 1:0 харьцаагаар хожсон юм. Гэвч Сенегалын тоглогчид талбайг 10 гаруй минутын турш орхин явсны учир хожлыг нь хүчингүй болгож, Мароккогийн шигшээ багт ялалтыг өгсөн юм.


Үүнийг эсэргүүцсэн Сенегалын хөл бөмбөгийн холбоо САS-д давж заалдах гомдол гаргажээ.  


Б.Адъяахүү