
Нийт саналын хуудасны 99,98 хувийг тоолсны дараах байдлаар Үндэсний зөвлөлийн /парламент/ спикер, “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын дарга Петер Пеллегрини Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болжээ.
Тэрбээр 53,12 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан Иван Корчокийг сонгогчдын 46,87 хувь нь дэмжсэн байна. Сонгуулийн ирц 61,14 хувьтай байсан бөгөөд нийт 2 сая 671 мянган хүн санал хураалтад оролцжээ.
И.Корчок төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Пеллегринид баяр хүргэхдээ “би тамирчин хүн учраас ялагдлаа хүлээн зөвшөөрч чадна” гэжээ. Гэхдээ Пеллегринийг дэмжигчид өөрийг нь “дайныг дэмжигч” мэтээр гүтгэж байсныг уучлахгүй гэдгээ Корчок хэлсний сацуу өрсөлдөгчийнх нь сонгуулийн сурталчилгааны санхүүжилт ил тод бус байсныг дурдсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд барууны талыг баримтлагч, либерал үзэлт Иван Корчок 42,5 хувийн санал авсан бол Петер Пеллегрини 37 хувийн саналаар удаалсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
Словакууд Гитлертэй хамтардаг шигээ Путлертэй хамтрах байх
Словак ч цөөхөн хүн амтай, жоохон газар нутаг тай, нөлөө багатай улс доо !
Их эргэлтийн дохио
Мууг дагавал могойн хорлолоо гэж,,,бөгспутиныг дагаад сайныг үзнэ гэвэл нар баруунаас мандана биздээ,,,золбин орбан шиг л юм болношдээ,,,,