sonin.mn

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын хурал өнөөдөр болов. Энэ үеэр АН-ын Дарга Лу.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.



Мэдээлэл хийх үеэрээ "Өнгөрсөн 34 жилийн дийлэнхид нь МАН засаглалаа. Хэзээ Монголын ардчилал ялах вэ? хэзээ АН ялах вэ? " гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр: "Мэдээж бид 2024 онд ч ялна, 2028 онд ч ялна. Ард түмэн ойлгож ухаарсан. Өнгөрсөн 8 жил юу болсныг ард түмэн харсан. Хамгийн гол нь АН юу санал болгох вэ? гэдгийг л хүлээж байгаа.



Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд зургаан том кампанит ажил хийсэн байна. Эхлээд бид намын гишүүдээ сонссон, дараа нь Монголчуудаа сонссон. Дараа нь эдийн засгийн форум хийсэн . Мөн "Өрийн дарамтгүй Монгол" аян, "Хөх Монголын Хөх туг" аян, "Бүтэн Монгол-Бүрэн ардчилал" хэлэлцүүлэг хийсэн байна. Зургаан том кампанит ажил хийж байгаа учраас бид завгүй байлаа. Гэтэл ард түмэн бол та нар гараад жагсаачээ гээд байсан. Бидэнд жагсах зав байсангүй гэдгийг дахин хэлье.  " гэж хариуллаа.




О.Чулуут