sonin.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Жанет Луиза Йеллен нар дөрөвдүгээр сарын 5-нд БНХАУ-д хэлэлцээ хийжээ.


Хэ Лифэн энэ үеэр хэлэхдээ, "Энэ удаад та бид хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Америк, цаашлаад дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн салбарын томоохон асуудлуудыг авч хэлэлцэн, хоёр орны эдийн засгийн харилцаанд оршиж буй гол чухал асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж мэдэгдэх ёстой" гэжээ.


Харин Жанет Луиза Йеллен хэлэхдээ, "Өнгөрсөн хэдэн сард та бидний байгуулсан Хятад, Америкийн эдийн засаг, банк санхүүгийн ажлын хэсгүүд тасралтгүй уулзалт хэлэлцээ хийж, зарим хүндрэлтэй асуудлыг зохицуулах тухайд нааштай алхам хийлээ" гэсэн байна.


Г.Бямба