
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.
Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ. Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл7
Энэ олон баяр дээр дахиад бас баяр нэмээд. Болиоч ээ
за мэдрэлээ,% оддо баахан шүүгч нар баяр гэж архидана, тэмдэглэнэ, үнэн эргүү юм аа, нийтээр амрахгүй судалгаа, эрдэм шинжилгээний хурал хийдэг байхад болоо биш үү.
za bolidoo yu we . monhbaatar sda yah geed ba
ЁО - ёо - оооо , ёстой УСАН ТЭНЭГ - хэлд орсон хүүхдэдт усан будаг өгөөд энэ хоёрыг зуруулах юмсан ...
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Шүүхийхэн албан ёсоор архиддаг өдөртэй болох гээ юм болов уу??? Тэр нь л дутаад байсан юм байх даа. Өнөөгийн Монголд алжилладаг өдөр хэрэгтэй болохоос амардаг, идэж ууж архиддаг өдөр дутаагүй л байлтай.
Ядаж шударга шүүхтэй бол ч яахав баярлаж болно гэж бодъё. Наад шүүхийнхнийхээ байж байгааг хар л даа. Харин хонгилын шүүгч нарыг цэвэрлэх албан ёсны өдөртэй болвол ард түмэн дэмжих байх шүү