sonin.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүлэглэл Монголын хууль, шүүхийн байгууллагыг гутааж байгаа талаар татан буугдсан МАХН-ын төлөөлөл болох эрх зүйч П.Баттөр, хуульч Б.Оюунбилэг, улс төр судлаач Б.Хэрлэн, өмгөөлөгч Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр П.Баттөр: "Ардчиллыг хамгаалахад гол нөлөөтэй зүйл нь хууль хяналтын бие даасан байдал юм. Шүүх гэдэг бол ганц шүүх биш, хуулийн хяналтын байгууллага буюу прокурор, АТГ болон түүнд хамаарах байгууллагуудын хараат бус байдал мөн чухал байх ёстой.



Гэтэл МАНАН бүлэглэл буюу Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын хамгийн гол ажлыг хийж байсан Ерөнхий Прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчиж томилсон гэдгийг хүмүүс мартсан байж магадгүй.



2010 оны 5-р сард Ерөнхий Прокуророор ажиллаж байсан хүний өргөдлийг нь авч байгаад Д.Дорлигжавыг томилсон. Прокурорын тухай хуульд Ерөнхий Прокурор нь 10-с дээш жил хуулийн салбарт ажилласан байх гэдэг заалт байдаг. Гэтэл Д.Дорлигжав нь 10 жил бүү хэл 10 сар ч хуульчаар ажиллаагүй. Харин Д.Дорлигжавын хувийнх нь хуулийн сургуульд багшилсан гэдэг худлаа тодорхойлолт гаргаж байгаад Ерөнхий Прокуророор томилсон байдаг. Үүнээс хойш хуулийн байгууллага улстөрчдийн захиалгаар ажиллах ажил хэрэгжиж эхэлсэн.



Ерөнхий Прокурор нь хууль бусаар томилогдоод, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлдаг, хууль бусаар бусдыг шоронд хийдэг, хууль бусаар бусдыг шүүдэг ажлыг МАНАН бүлэглэл бий болгосон. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн гэдэг нь маш тодорхой.



Ц.Элбэгдорж одоо л ардчиллыг хамгаалагч тагтаа болж харагдаж байгаа мэт боловч яг үнэндээ авлигыг хамгийн их цэцэглүүлж, ардчилалд хамгийн их хор хохирол учруулсан, Монголыг дэлхийд муухай харагдуулсан хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хуулийг, хуулийн байгууллагыг гартаа оруулсан хүн ард түмний мэдэх эрх, шударга байх эрхийг хулгайлдаг юм. " гэв.



М.Чой