
АНУ-ын Манхэттэн дэх Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампын “порно од” Сторми Даниэлсийг “чимээгүй байлгах төлбөр” өгсөн эрүүгийн хэргийн тангарагтны шүүгчдийг бусад хотоос сонгох Трампын өмгөөлөгчдийн хүсэлтийг няцаав. Учир нь Трампын олон жил амьдарсан Манхэттен хотын оршин суугчдын дунд Ардчилсан намынхан давамгайлж байдаг юм. Иймээс Трамп “Энэ шүүхийн шударга байдалд найдахгүй байна” хэмээн гомдоллож байгаа билээ. Уг шүүх хуралдаанд оролцох тангарагтны шүүгчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж байна. Тангарагтны шүүгчид нэр дэвшихээр санамсаргүй байдлаар сонгогдон дуудагдах Нью-Йорк мужийн оршин суугч иргэд ердийн суурь мэдээллээс гадна экс ерөнхийлөгчийг дэмжсэн, эсэргүүцсэн байгууллага, бүлэглэлд холбогдсон эсэхээ тодруулахыг хүссэн асуултуудад хариулах аж. Мөн тэд ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж, уншдаг, ямар нийгмийн сүлжээнд байдаг, уг сүлжээнийхээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог, эсвэл зүгээр л дагагч болдог гэх мэт асуултад хариулах аж.
Сонгон шалгаруулалтын санал асуулгад “чамин” гэмээр ч асуултууд байна. Жишээлбэл, “Ерөнхийлөгч асан хүнийг муж улсын шүүхээр яллах нь зөв эсэх талаар та хатуу бодолтой эсвэл эргэлзээтэй байна уу?”, “Энэ хэрэг Трампын цаашдын ажилд хэрхэн нөлөөлөх талаар танд ямар нэгэн хувийн бодол байна уу?” гэх мэт..
Энэхүү эрүүгийн хэргийн учиг нь бэлгийн харьцаатай байсан “порно од” кино жүжигчин Сторми Даниэлст Трампын мөнгө шилжүүлсэн баримт нотлогдсон ч Трампын толгой компанийн тайланд энэ төлбөрийг түүний тухайн үеийн өмгөөлөгч Майкл Коэний үйлчилгээний хөлс гэж тэмдэглэсэн явдал юм. Трамп өөрөө уг хуурамч баримтыг үйлдсэн гэдгээ хүлээхгүй байгаа бөгөөд энэ эрүүгийн хэрэг нь түүнтэй холбоотой бусад хэргийн нэгэн адил улс төрийн хавчлагын үр дүн гэж мэдэгдсээр байгаа билээ. Ерөөс Трампын өмгөөлөгчид экс ерөнхийлөгчийн эсрэг явуулж буй эрүүгийн бүх шүүх хурлыг аль болох сунжруулахыг хичээж байгаа бөгөөд тодорхой хэмжээний амжилт олоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр тэд Трампыг ерөнхийлөгч байх хугацаандаа хийсэн аливаа үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй гэж мэдэгдсэн. Үр дүнд нь уг асуудал Дээд шүүхэд хүрч, энэ сарын 25-нд энэ хэргийг хэлэлцэж эхлэх болсон. Иймээс энэхүү Манхэттэний эрүүгийн хэрэг бол ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуусах боломжтой цорын ганц Трампын шүүх хурал юм. Учир нь Трампын бусад бүх шүүх хурал Дээд шүүхийн шийдвэр гартал царцаад байгаа билээ.
Хэрэв Трамп сонгуульд ялбал түүнд холбогдох бүх хэргийг түдгэлзүүлэхээс гадна прокурор түүний эрүүгийн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тушаал гаргах боломжтой болох юм. Гэхдээ хэргийн учир огт өөр зүйлд байгаа нь тодорхой болоод байна. Энэ бол Трампын Кремлээс санхүүждэг гэх хэрэг юм. Ерөөс Москва барууны улстөрчдийг авлигаар санхүүжүүлдэг болох нь сүүлийн үед тодорхой болчихоод байна.
Тухайлбал, Бельгийн Ерөнхий сайд Александр ДеКру ирэх зургадугаар сард болох Европын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон ОХУ-ын сэжигтнийг мөрдөн шалгаж эхэлснийг зарлав. Түүний хэлснээр тус улсын тагнуулын алба Украинд үзүүлэх Европын дэмжлэгийг зогсоох зорилготой Оросын тагнуулын сүлжээ Европын хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон байна. Мөн ерөнхий сайд Де Кру тус улсын тагнуулын алба Москвагийн улстөрчдийг санхүүжүүлдэг авлигын сүлжээг илчлэн шуугиан тариад байгаа Чех улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад Европын парламентын гишүүдэд “Кремль Оросын суртал ухуулгын ажлаа дэмжүүлэхийн тулд мөнгө санал болгосон нь тодорхой болоод байна” гэж мэдэгдэв.
Де Кру “Манай тагнуулын мэдээллээр Москвагийн зорилго маш тодорхой байна. Энэ нь Европын парламентад аль болох олон Оросыг дэмжигч нэр дэвшигчийг сонгоход тусалж, энэ байгууллагад Оросыг дэмжигч тодорхой бүлэг бий болгон, бэхжүүлэх зорилготой юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Европын парламентын сонгууль Европын Холбооны улсуудад ирэх зургадугаар сарын 6-9-нд болно. Өөрөөр хэлбэл, Оросууд Европын Холбооны улсуудын улс төрчдөд авлига өгөх гэж оролдож буйг илрүүлээд байгаа ч ийм асуудалд хэрхэн хариуцлага тооцох тодорхой хууль одоогоор байхгүй байгаа юм. Гэхдээ энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Учир нь эх орноосоо урваж өөрийн улсын эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан ямар ч хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй. Дональд Трампын хувьд манайд “Монгол ялна!” гээд ялагдуулсантай агаар нэг “Make America Great Again” буюу “Америкийг дахин хүчирхэг болгоно” гэсэн уриатай явж байна. Ийм уриаг хэн зааж өгөөд байдаг нь тодорхой! Энэ нь Москва манай 126-гийн тодорхой хэсэгт бас авлига өгч УИХ-д өөрийн бүлэгтэй болох гэж байна гэсэн үг. Иймээс УИХ-д нэр дэвшигчдэдээ “Москвагийн өгсөн мөнгийг ав. Тэгээд улс болон иргэдийнхээ төлөө ажиллаад бай!” гэж уриалах шаардлага үүсээд байна. Учир нь Монголын сонгогчид бол яав ч оросууд биш. Тэд юмны цаад учрыг ойлгоно! Үүнийг л “Монголд хэрэгжүүлсэн урианы америк хувилбар оршвой!” гээд байгаа хэрэг. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл11
Украин шиг болох үйл явдлыг л Америк хувилбар гэдэгсэн ...
Баттулга гэдэг нөхөр бөлдөгдүүлээд,,,ацан шалаанд,,,амиа алдлаалдаа,,,,арчаагүй амьсгаа,,,,
МАНАН МАФИЙНХАН БАТТУЛГААС АЙЖ ШӨНӨ ХҮРТЭЛ ХАР ДАРАН ЗҮҮДЛЭЖ СЭРДЭГ БОЛЧИХСОН ГЭСЭН. ОДОО ЭНЭ НЬ БҮР ЦАГААН СОЛИО БОЛЧИХЖЭЭ. ТЭДНИЙ УЯАНЫ ГӨЛӨГ ЭНЭ АМАРСАНАА ГЭГЧ НЬ БАС ХАР ДАРСАН ЗҮҮДЭЭ Л СИЙРҮҮЛЖ СУУДАГ БОЛЖ ДЭЭ!
Зсссс,,,,
Neg l ih mafi yarisan hun, hudlaa tarhi ugaagaal
Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены хар тамхины наймаа хэрэглээ, хүүхнүүдтэй сексдэж байсан хэргийг америкийн дээд шүүх тоохгүй байгаа юм бэ? Америкийн шүүх шударга ажилладаггүй юм байна.
Монгол ард тумэн ялах гэдгийг хэлсэн нь буруу болж байна уу? Амарсанаа гэж их мэдэгч Монгол заншил мэддэгуй бололтой. Монгол хунд амны бэлэгээр ашдийн бэлэг бутхийг хэлдэг сайн зуйлийг харлуулах хар хортонгууд хэзээд еедлехгуй гэдгийг ойдгодоггуй бололтойдоо. Vйлийн vр vр хойчдоо тусдагыг мэдэхгуй сохор бэртэгчин бололтойдоо.
Баттулга монгол ялна гэсэн. Бусад нь Баттулга бол худалч гэсэн. Тэгэхээр монгол ялахгүй гэсэн үг үү. Хэн ялах юм хжаа нар уу гадаадынхан ялах юмуу.
1600 -д онууд Ази тивийн Баруун,Төв болон зүүн хойд Бүс нутгууд ,Ард түмнүүд үндсэндээ Их Монгол улсын Төрийн Эрхшээлд хамрагдаж бжээ.Гагцхүү Энэхүү Монголын эзэн ,эрхээс татгалзуулахын тулд 17 -р зууны дунд үеэс хойш Манж болон Орос улсууд Геополитикийн Хамаарлаа идэвхижүүлсэн Геостратегийн бодлогыг хэрэгжүүлэн Тухайн үеийн Монголын Улстөрд дэхь" Өрсөлдөөн";-д тулгуурласан Ажиллагаанууд явуулж Их Монголын Эзэн Эрхшээх Газар нутагтаа Анхаарах чадамжгүй Төргүй улс болгосон.Ингээд дараа нь 1680оны сүүлчээр Орос Манж 2 улс хэлэлцэн Одоогийн Монгол Улсын Газар нутаг Хилийг тогтоож Дэлхийгээс Хашигдсан бодит түүхтэй?! ТЭР 17- р зууны Орос ,Манж 2-н Геополитик Хэрэгжин Их Монголын Эзэн эрхшээх нутаг тэднийх болсон түүхтэй!?
Москвагаас авилга өгвөл аваад байгаарай гэж уриалж байгаа нь нөгөө хатгагч гэдэг зүйл ангид орох уу. Дараа нь нөгөөхөө эх орноосоо уравсан хэргээр ял үүсгэх үү.
Баттулга бол монгол ялна гэж мангар монголчуудыг мэхэлж ерөнхийлөгчөөр сонгогдсон луйварчин болох нь маргашгүй үнэн. Харин Доналд Трамп бол Баттулгатай адил биш. Доналд Трамп бол Америкийг дахин агуу болгож чадна.