
ЭМЯ-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатын хариуцлагагүй үйлдлээс болж, 450 хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын үнэтэй АНУ-аас ирсэн AbbVie брэндийн эм устгалд орсон асуудлаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.
Тодруулбал Д.Наранбаатар: "Өнөөдөр Монгол Улсад элэгний С вирусын архаг халдвартай, эмчлэгдээгүй 90 мянга орчим хүн байна. Эдгээр хүмүүст нэн шаардлагатай эмийг "Оном" сангаас АНУ-ын AbbVie гэж эмийн компанид санал тавиад, 450 орчим хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийх гэж 950 хайрцаг эмийг, 3,6 сая долларын өртөгтэй буюу 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмийг авчирсан боловч арчаагүй, ажилдаггүй, хүнд сурталтай төрийн харгайгаар өнгөрсөн Баасан гарагт устгалд орлоо.
Устгалд оруулах гэж 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, бичлэг хийсэн. Устгалд оруулах гэж ингэж анхаардаг шигээ Монголын төр, Эрүүл мэндийн яам, Сангийн яамны ТНБДарга Ж.Ганбат тэргүүтэй хүмүүс анхаарал тавиад ажлаа хийдэг байсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа.
"Оном сан"-гийн эрдэмтдийн баг энэ ажлыг бүтэн жил хөөцөлдөж байж бүтээсэн. Хамгийн сайн компанийнх нь, хамгийн чанартай эмийг авчраад, үнэ төлбөргүйгээр ядаж 450 хүнийг үнэ төлбөргүйгээр эмчлэх гэхээр 12 тэрбум төгрөгийн эмийг хайрцаг хайрцгаар нь бутлаад, устгалд оруулчихлаа. Үүний гол буруутан бол Эрүүл Мэндийн Яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын дарга н.Энхтуяа. Энэ хүн бол Өвөрхангай аймгийнх, С.Чинзориг сайдын нутгийн хүн. Ажлаа мэддэггүй, хийж чаддаггүй.
Мөн Сангийн яамны ТНБДарга Ж.Ганбат гэж хүн Гаалийн Ерөнхий газарт бид хөнгөлөх боломжгүй, устга гэдэг утгатай бичиг өгсөн.
Ж.Ганбат энэ асуудал дээр жоохон ч гэсэн сэтгэлтэй хандсан бол, Гаалийн Ерөнхий газарт ийм бичиг өгөөгүй бол 450 Монгол хүн элэг бүтэн болоод, элэгний хавдар болчихолгүй, үр хүүхэдтэйгээ амьдрах бололцоо байлаа. Тэдгээр хүмүүст өнөөдөр, одоо ч энэ эм хэрэгтэй байгаа. " гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл14
Ёстой үхэр юм аа. Тэр нь...
Яг та нар оруулж ирснийхээ дараа үнэ төлбөргүй эмчилгээ хийж харагдаарай. Хүний өвчин зовлонгоор бизнес хийх гээд бүүр чичрээд дайрчих юмаа малнууд
Наранбаатар минь физик мэдэхгүй, тэгсэн хэрнээ эрүүл мэндийг мэдэхгүй. Чи бүүр физикч биш гэж зарлаж яв.
Энэ Наранбаатар гэж нэг лобби чин байнаа. төрийнхнийг шантаажлаад сурчихсан
УИХ-с зохион бгуулах Сонсголд оруулж Ардтүмэнд зөв Мэдээлэл олох боломжийг хангаасай!? Ядарсан өвчтэй хүмүүст тус болох бсн юм биш үү?
ЭМЯ-ны эм эмийн хэрэгсэл зохицуулах хэлтсийн дарга Н.Энжлхтуяаг ажлаас нь хурдан хал АТГ шууд шалгаасай.
Муу новшийн сүг угаасаа ах дүү нараараа бузарууд хэнтийн
Харваас хятад хүн байна шдээ..Мал аа.
энэ хогийн хулгайчийг сэтгэлгүй гэж цаазал
АНУ тэргүүтэй 7 дээрэмчин улс хүн дээр эмийн туршилт хийхийн тулд энэ мэт урвагчдыг ашигладаг. Хаппи веритас гэж нэг террорист эмнэлэг монгол хүүхдүүд дээр америк вакцины туршилт хийснийг бүү март. Тэр террорын хоёрдугаар ангийг оном сан хийх гэж байна.
ганбатын зөв ч байх боломжтой учир нь дэмб гэдэг мафийнхан хөгжил дорой,авилга ихтэй орнуудад эмийн туршилт явуулдаг,нигерийн охидуудад савны хавдраас хамгаалах нэртэй вакцин хийж туршаад байсан нь ил болж манайд яригдаж байгаад чимээгүй болсон,хийсэн эсэхийг нь сайн мэдэхгүй бна,анус байдаг энэ мэтийн худалдагдсан этгээдүүдийг сайн шалгах ёстой,коронагийн вакцины хоруу чанар одоо олон улсад асуудал болж залуусын зүрх хаагдах өвчин эрс нэмэгдсэн,урьд нь залууст тохиолддоггүй өвчин гээд юм юм болж бнадаа???
Харах царайны МАН-ын хужаа нарын нэг дээ.
эмийн тендерийн төсвийг сангын яам цохдог, сангын яамаар дамжуулэ зарим эмийн компаниудын өөрийн тендерт орох эмэн дээрээ өндөр төсөв тавиулдаг, юу хэлэх гээд байна аа гэхээр наад сангын яамны дарга сайд нар чинь эмийн компанийхантай салшгүй холбоотой, Ономын үнэгүй эмийг оруулж ирэх нь эмийн компаниудад ямар ч ашигггүй, ямар эмийн компани вэ гэдэг ч тодорхой, наад эмэн дээр чинь гэрээ хийх гээд яваа л газар биз
mongold SAN bugd asuudaltsi ! ene neriin dor buzar bulai luivar tsetseglejee , odoo buur monhol hunee turshiltiin amitan bolgood bn uu ? ter hemjeelshgui unetei emiig yavch mongol hund unegui uguhguig teneg hun ch oilgoh bhdaa .