.jpg)
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ. “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно.
Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд,
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд ноён Лурон Сан-Мартан,
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера,
Хөрөнгө оруулагч “Орано” группийн гүйцэтгэх захирал, ноён Никола Маас,
Та бүхэнд талархал илэрхийлж, энэ жил тохиож буй Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье,
Бүгд Найрамдах Франц Улс бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийг дэвшүүлж, олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.
Хамтарсан Засгийн газар өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдъя.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой билээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хөрөнгө оруулагчдыг хязгаарлах бус харин харилцан ашигтай зөвшилцөж, том төслүүдээ хөдөлгөх иргэдийн оролцоог хангаж, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна. Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд сануулъя.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Сэтгэгдэл33
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Харин одоо Монгол улсын болон Монгол улсын Засгийн газрын газрын нэр хүнд гадаадын дурын нэг компаний хэмжээнд хүртэл навс унаж, Монгол улсын Засгийн газар нь гадаадын дурын нэг компанитай гэрээ байгуулдаг болжээ. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд нэг ёсондоо гэмт хэрэг юм л даа.
Дэмийрээд л, эмээ уугаач
Yu wee ? Yu wee? Yu wee? Ulsaa hugjuulehiin tuld hurungu oruulalt tatlaa gereeg ni 2 ulsiin zasgiin gazriin tuluulul turiin unchut company tuluulul oroltson gariin zurj batalgaajlaa. Yu ni huuli zurchuud gemt hereg bolov? Yum unsh malaa geh uu !!!
Энэ бол Монгол хүн бүрийн хувьд яах аргагүй сайн мэдээ. Мөнгөөр угжсаар байгаад хар тамхичин шиг болчихсон хэдхэн троллуудын хувьд ямарч үйлс байсан нөгөөх л хараал хэрүүлээ урсгах сэдэв мэт. Эрчим хүч тоггүйгээр хонох нь битгий хэл хорин минут болоход л улс орноороо сандарч байгаа өнөө үед яах аргагүй цагаа олсон шийдэл. Донтсон мансуурсан хүмүүсийг гэмт хэрэггүй хариуцах чадваргүй гэж тооцдог ч энэ хэдийг маань ч гэсэн мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.

Асуулт 1: Ураны хор хөнөөл юу болох вэ? 2. цөмийн хаягдлыг манай улсад булшлах нь ойлгомжтой. түүнийг хаана булах вэ? 3. Францын тал Монголын нөлөө бүхий этгээдэд 1 сая гаруй еврогийн хахууль өгсөн гэдгээ баталсан. Тийм маргаантай гэрээг баталж болдог юм уу?
Цөмийн түлш бэлтгэсэн тохиолдолд тухайн орон хаягдлаа өөрөө хариуцдаг хуультай. Шар нунтаг бол зөвхөн түүхий эд. Юү ч мэдэхгүй байж худлаа битгий мэдэмхийрээд бай!
Зайлах цаг чинь иржээ хоосон данх
Mash zuw ajild orii
Хэдэн үеэрээ ч ялаа үүрээд барахгүй гээр үйл лайгаа үүрэх боллоо.
Ураанаас болсон хохирол бүрийг та нарын үр хүүхэд төлөх болно шүү монголын ард түмэн ирээдүй хойш үр хүүхдүүдэд маш муухай хор хөнөөлтэй зүйлийг та 3 хийлээ үйлийн үр хаалга андуурахгүй гэдэгт итгэлтэй бна.
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
Монголын шуналт дарна нарт авилга өгсөн Хэргээ хүлээн зөвшөөрсөн компанитай Монголын газар нутгийг уранаар хордуулах гэрээ хийвэл энэ засаг хуулийн дагуу огцрох болно.
Монгол Улс БАЯЖЛАА… Бэрхийн гачигаар Данх гуай
Данхан толгойлсон Бэрхийн галч чи үхвэл таарна !!!
Данхан толгойлсон Бэрхийн галч чи үхвэл таарна !!!
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Энэ жишигээр Монгол улс Францын уул уурхайн компанитай биш, харин Францын Засгийн газартай гэрээ байгуулсан бол зүйд нийцэх байлаа. Монгол улс, Засгийн газар нь, монголчууд бүгдээрээ жижигэрчээ.
За ашгүй нэг сайхан мэдээ сонсдог цаг бас байдаг юм байна. Амжилт.
Сайн юм, сайхан юмыг муугаас ялгаж ойлгоод баярлана гэдэг нь толгой дотроо гэрэлтэй, цээж тавиун хүний шинж дээ хө.Зөв шүү.
За ашгүй нэг сайхан мэдээ сонсдог цаг бас байдаг юм байна. Одоо Америк, Герман, Ө.Солонгос, Итали...зэрэг хүчирхэг э/з, ашиг сонирхолыг нь оруулаад ирвэл тусгаар тогтнолоо улам баталгаажуулна даа... Би бол энэ талыг нь их сонирхож байгаа. Мэдээж маш их мөнгө ирж ирнэ. Монгол хөгжинө. Амжилт.
Ацны чинь амжилт бэ ? Долоогч оо
Энэ оюун-эрдэнэ засгийн эрхэнд & нямбаатар хотын дарга байсан цагт Монгол Улсын хөгжлийн тухай бүү ярь .. малнууд аа .!!!!!
Harin ch uragshaa ahij bgaag har Hooson tolgoi chi yu meddegiin. Hyalbar argaar bayjih geed hulegdeed hudulj chadahgui bna uu.
Энэ оюун-эрдэнэ засгийн эрхэнд & нямбаатар хотын дарга байсан цагт Монгол Улсын хөгжлийн тухай бүү ярь .. малнууд аа .!!!!!
Mash zuv ajil heregjuulle olon talin ach holbogdoltoi ajil udahgui atomin stantstai bolosoi amjilt amjilt halhin zaya haychagui lym ba
Сумын галч байсан нөхөр , түүний үеэл 2 .. Монголын хамгийн ухаантай хүмүүс болчих гэж… МАН гэж дампуу хүмүүсийн нэгдэл .. ????? … яах бэ шангаа хүртэх цаг эрнээ.. мөнхийн жаа гэж байдаггүй юм аа энэ Дэлхийд…
Ашгүй дээ
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
аллагаар аллага тасралтгүй үргэлжлэнэ. аажуухан эхэлжээ. гөк тэнгр
Авилгачид яллаа гэж баярлаж байна уу. Мөдхөн ял болно оо.
haraal chamaig ideg!:!!!!!!!!!!!!!
amjilt hysye,ene bol Mongolchyyd bidnii endiih eedreg bodoliin sain tesel hemeen olon ch hyn yum meddeg erdemted ch hellee,mani metes ni syjeglen zalbirch saitar orsih boltygai hemeen hysmyy..................