sonin.mn
Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
 
Цаг агаар
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар  шөнөдөө 3-8  градус дулаан, бусад нутгаар өдөртөө 20-25 градус дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө  23-25 градус дулаан байна.
 
Өнөөдрийн онч үг:
 
 
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)