sonin.mn
Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
 
Цаг агаар
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.
 
Өнөөдрийн онч үг:
 
 
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)