Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийв.
Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгаж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг гарган халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авлаа.
Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авна.
Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүн усаар тээвэрлэн үнсэн санд хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станц руу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаяжээ.
"ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус асгахгүй байх талаар шаардлага тавьж анхааруулга өгсөн байна.
Нийслэлийн Байгаль орчны газар
Сэтгэгдэл0
Herwee ochij arga hemjee awaagvi bol hayad bohirduulaad baih bna sh de balaiguud chini
Байгал орчноо хамгаальяа
Айлуудын гуу жалганд асгасан үнс хогийг болиулмаар байна. Ялгаагүй шар ус, бороогоор дамжиж гол руу орж байгаа шүү. Юун станц шүү
darga ydirdlagyydiig ni shuud hal
Арьс ширний үйлвэрүүдийг шууд хаах хэрэгтэй
Энэ станцыг хотоос зайлуулж өөр газарт байршуулах хэрэгтэй. Орой болохоор хар утаа өдөр болохоор шүүдэг бололтой. Орчны айл албан газруудын цонхоор нүүрс үнс нь орж ирдэг. Ж нь 19-р хорооллын 8-р байр болон хавь ойрын газрууд, мөн ТЭЦ-Ш -ын урд байгаа айл, албан газруудаас ороод асуугаарай. Одоо бүр Туул гол руу хаягдлаа хийдэг болчихож. Нөхөн төлбөр гаргуулан авч эрүүл мэндээ хамгаалмаар бна.
Тэнд чинь айлууд байх зориулалтгүй шүү дээ. Соц үед Хан-Уул дүүрэг Үйлдвэрчний район нэртэй дан үйлдвэрүүд байсан юм. Шалтгаан хүн суурьшин амьдрах боломжгүй байсан учраас тэр
" Нийслэлийн Байгаль орчны газар ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус асгахгүй байх талаар шаардлага тавьж анхааруулга өгсөн байна." гэнээ. АРДЫН НАМЫН А- ХО-НУУДЫН ажил хэрэг энэ байнаа. Ингээд арихийгаа уухаар ябнаа.
Torgo shiitge
3 шүүлтүүр байхгүй ээ. Хамгийн бохир станц . Бөөн мөнгөний зарлага. 5 станцаа хурдан барьж 2 3 ыг хаах хэрэгтэй
Хангайдэлхий минь
ухсэнийг нь анхааруулдаг юм бэ шууд таслан зогсоож гэм буруутай этгээдийг хариуцлагад татах естой
Yamar teneg pizdanuud ve
Хамгийн хуучин технологитой станц юм. Утаансаа үнсээ сайн шүүж чаддаггүй тул яндангаар нь үнсний 30% агаарт цацагдаж байдаг. Улаанбаатарын саарал хөрс бол бүгд дулааны 3-р цахилгаан станцын үнс юм. Бүхэл бүтэн 60 жил үнсээ яндангаар хаяж байна. Өдөр 30, 40 вагон нүүрс шатахж байна. Үүнээс 9-өөс 12 вагон нүүрсний үнс өдөр бүр бидний дээрээс унаж байна.
Айлуудын гуу жалганд асгасан үнс хогийг болиулмаар байна. Ялгаагүй шар ус, бороогоор дамжиж гол руу орж байгаа шүү. Юун станц шүү
их юм хийж дээ одон өг
яаж мэдэж яаж зогсоож яаж арга хэмжээ авч чадаж бна аа энэ төр гэдэг чинь ямар ямар чадалтай ямар мэргэн ямар түргэн ямар их хараа сайтай ямар аймаар шудрага юм бэ МАН-Н төр ямар мундаг ямар сайхан ямар хайлган цайлган юм бэ ТУУЛЫГ АВАРЧЭЭ ТҮМЭН ОЛОН СОНС ҮЗ ХАР
Хот гэж төлөлөгөөгүй бариад баагаад байдаг чин Ми гээ л дээрээсээ зааж сургасан моннол ёс хөө