Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.
Хурандаа генерал С.Лувсангомбо нь өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд 1971-1972 оны хооронд Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг (одоогийн нэршлээр хотын дарга) хашиж байсан юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмрийг хотын Захирагч өндрөөр үнэлж, залуу нас, халуун сэтгэлээ нийслэл хотынхоо их бүтээн байгуулалтад зориулж явсан та бүхний хүч хөдөлмөрөөр өнөөгийн Улаанбаатар хот бий болсон гэдгийг онцолж хэллээ. Тэрбээр “Энэ онд тохиох нийслэл хотын 380 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тийм учраас хотыг удирдаж байсан хүнээс туршлага, санал зөвлөгөөг нь сонсоно гэдэг нэн чухал үнэтэй зүйл юм. Өнөөдөр таныг энд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд хотын захиргааныхаа хамт олны өмнөөс талархал илэрхийлье” хэмээн уулзалтын эхэнд хүндэтгэл үзүүлэв.
АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуай
“Нийслэл Улаанбаатар маань их сайхан том хот болжээ. Анх Богд уулыг тойрсон ерөнхий төлөвлөгөөтэй байсан юм. Одоо нэлээд төлөвлөлт, зохион байгуулалтууд өөрчлөгдөж, их олон барилга байгууламж баригдсан байна. Аль ч улс орны хотууд хуучны түүх өгүүлсэн барилга байгууламжаараа гоёдог. Шилэн цамхгууд бол хаана ч, аль ч хотод байдаг. Тиймээс түүх, соёлын дурсгалт газруудынхаа барилгыг засаж сайжруулахдаа анхны эх загварыг хэвээр нь авч үлдэх нь чухал шүү”
хэмээн хотын Захирагчид тусгайлан захилаа. Мөн тэрбээр нийслэлийн удирдлагын багт ажлын өндөр амжилт хүсч, ойгоороо олон сайхан үр дүнтэй ажил хийхийг хүсээд, нийслэлчүүддээ энэ онд тохиож буй 380 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэсэн юм.
Сэтгэгдэл0
saihan sanlaj bna!Lubsangombo gyaigaan zaluuhan iderhen baihad harj l yablaa!bi gedeg hyn teheer ikheen yum yzsen tolgoi boloh geed bna syy?....
Odoo yu ni muudaav. He he
оросын уяаны гөлөг цэдэнпилийн суганы үс явсан энэ өвгөн 1991 онд Монголоос зугтааж орост оргоносон одоо ч орост буй Урвагч
Том гэдэг том л юм, сайхан гэдэгтэй санал нийлэхгүй бна даа. Сэлэм хаус нэг л муу ёр зөгнөх.
гөөмөн сайхан буурай байнаа , ингэж сайхан наслах гэж , таньд эрүүл энх урт удаан жаргалтай амьдрахын ерөөл талбия
оросын уяаны гөлөг цэдэнпилийн суганы үс явсан энэ өвгөн 1991 онд Монголоос зугтааж орост оргоносон одоо ч орост буй Урвагч
Соц нийгмийн НАХЯ-ны дарга
Сайхан нь хаанаа бөйнө. Ямар ч төлөвлөгөөгүй барьсан хэдэн балсас, хорт утаа, хойлог байршилтай хөлдүү газар л байна
оросын уяаны гөлөг цэдэнпилийн суганы үс явсан энэ өвгөн 1991 онд Монголоос зугтааж орост оргоносон одоо ч орост буй Урвагч
ми овогт лалар батүүл улаан хацар нарыг дүүжилж алах хэрэгтэй. хотыг хогын цэг болгосон чулуудайнууд.
ТӨРИЙН ОРДОН РУУ ХАРСАН СЭЛМЭН ХАУС УУ НЭГ Л БИШ ЭЭ
Za uvchignood tenegteed baigaaraa, muu uheree
оросын уяаны гөлөг цэдэнпилийн суганы үс явсан энэ өвгөн 1991 онд Монголоос зугтааж орост оргоносон одоо ч орост буй Урвагч этгээд! эх орноо, үндэстнээ худалдаж амиа зогоодог ялгадас!@
Ийм л, хариуцлагатай мэдлэг чадвартай сайхан хүиүүс Монголын маань Төрд нэг баг бодон ажиллаж, хийх ёстойгоо хийж, улсаа хөгжүүлж ажлын хариуцлага, чанар гэдгийг мэдрүүлж явсандах Монгол Улс бүтээн байгуулалт, ёс дэг, эрх үүргийн нэгдэл гэдгийг хангаж, ард түмнээ тайван сэтгэл хангалуун амьдруулах ажлыг хийж явсан байгаа юм даа! Бахархмаар хөдөлмөрлөсөн буурал даога минь улт насалж удаан жаргаарай!