Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйтай холбогдуулан гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов. Энэ хүрээнд тээвэр, логистикийн холболтыг сайжруулж, худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр дэмжих шаардлагатай гэлээ. Мөн хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцууллаа. Гурван улсын худалдааг өргөжүүлэхэд стандарт, лаборатори, техникийн зохицуулалтын уялдааг хангахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Шадар сайд онцлов.

БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлж буй тээвэр, логистикийн холболт, чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

Баасан - 09 сарын 18,
2026
Сэтгэгдэл5
Mongolchyyd aa!!!!ta bid nar hoorondoo eb negdelgyi baij gadniihantai hamtarch chadah yy?...eersdiin byzar bylaigaa nyyn daragdyylaj baij gadniihanii hair itgeliig abah yy?...............yaga eneeder ter zasag barij baigaa ta nar bol (arai l bna suu)lalaryyd daa...............................
Энэ сда арай МАН-ын хар тамхины мафийн нууц эзэн биш биз? Амарсайхан хэлэхдээ Саарал ордонд МАН-ын хар тамхины мафи байгаа тэд нар бол УИХ-ын зарим гишүүд,төрийн өмчит компанийн захиралууд, урлаг соелынхон байгаа бөгөөд тэднийг МАН-ын дарга нар хууль цагдаагийнхан хамгаалж байгаа гэж мэдэгдсэн.
https://www.facebook.com/massnewsmn/posts/%D0%BD%D0%BD%D0%BE%D0%BC%D1%82%D0%BE%D0%B9%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D1%8B%D0%BD-32-%D1%85%D0%B0%D1%80-%D0%B3%D1%8D%D0%BC%D1%82-%D1%85%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%B41-%D0%BD%D0%BD%D0%BE%D0%BC%D1%82%D0%BE%D0%B9%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80-%D0%B1%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D1%82%D0%B0%D0%B3-%D3%A9%D0%BD%D0%B4%D3%A9%D1%80-%D1%81%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD-/827219206176081/
Хятадын хунхууз Номгүйбаяр удаа дараа хүн алахаас гадна хүчин,авлигал өгөх,хүн зодож баасаа идүүлэх,баавгай алах .дээрэм хийх зэрэг 32 төрлийн гэмт хэрэг үйлджээ.Ийм есөн шид нь бүрдсэн алуурчныг шадар сайд болгоно гэдэг нь Номтойбаярын гэмт хэргүүдийн хамсаатан нь Учрал өөрөө мөн гэдгийг баталж байна.
Баячууд гэх хулгайч нарыг ээлж ээлжээр баривчилж цаазаар аваад бүх хөрөнгийн хураагаад авчих юмсан.