sonin.mn

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Ираны гадаад харилцааны сайд Сейед Аббас Арагчи нар 9-р сарын 16-нд Бээжин хотноо хэлэлцээ хийв. 


Ван И хэлэхдээ, Ойрхи дорнодын өнөөгийн байдал тогтворгүй хэвээр байгаа нь олон улсын энх тайван, хөгжилд ноцтой нөлөөлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад улс олон улсын маргааныг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад, Иран бол иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Хятад улс Ираны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд Ирантай яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. АНУ, Ираны хоорондох удаан үргэлжилсэн зөрчилдөөн нь оролцогч талууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй байна. Бид Иран, АНУ-ыг ухаалаг, хүлээцтэй байж, Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигт аль болох хурдан эргэн орж, одоогоор хүрсэн зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцээний механизмыг өөрчлөн байгуулж, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар бодитой зөвлөлдөх уулзалт хийхийг уриалж байна. Бид Ираныг Персийн булангийн орнуудтай яриа хэлэлцээ хийж, бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн эрх, үндэсний аюулгүй байдлыг хүндэтгэж, бүс нутгийн нийтлэг ашиг сонирхлыг бүтээлч байдлаар хамгаалахад нь дэмжиж байна. Бид талуудыг Ормузын хоолойг аль болох хурдан нээх, олон улсын тээврийн замын аюулгүй байдал, олон улсын эрчим хүчний тээвэрлэлт болон хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалахын тулд үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалж байна. Бид бүс нутгийн хурцадмал байдлыг Йемен болон Улаан тэнгис рүү улам бүр нэвтрэхийг хүсэхгүй байна. Бид талуудыг нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээ больж, асуудлыг яриа хэлэлцээр, хэлэлцээрээр шийдвэрлэхийг уриалж байна гэжээ. 


Ван И хэлэхдээ, одоогийн нөхцөл байдал нь Ойрхи дорнодын одоогийн аюулгүй байдлын тогтолцоо хангалтгүй бөгөөд шинэчилж сайжруулах шаардлагатай байгааг дахин харуулж байна. Дарга Ши Жиньпин Египетэд айлчлах үеэрээ бүс нутгийн орнуудад нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлах, Ойрхи дорнодын шинэ аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх дөрвөн санаачилгыг дэвшүүлсэн. Бид бүс нутгийн орнуудын энэ чиглэлээр хийсэн ашигтай судалгааг сайшааж байна. Хариуцлагатай томоохон гүрний хувьд Ойрхи дорнодын асуудлаар Хятад улс үргэлж энх тайван, тогтвортой байдал, энхийн хэлэлцээрийг дэмжих, шударга ёс тогтооход хувь нэмэр оруулах болно гэсэн байна.



Арагчи Ойрхи дорнод болон Персийн булангийн бүс нутгийн хамгийн сүүлийн үеийн байдал болон Ираны дараагийн алхмуудын талаар мэдээлэл өгч, Иран мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд өөрийн эрх, ашиг сонирхлыг хатуу хамгаалж, дипломат шугамаар шийдвэрлэхийг хүсч байна. Иран АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичиг хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэж байгаа бөгөөд Иран Омантай Ормузын хоолойг нээх талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд АНУ амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлэх ёстой. Иран мөн сайн хөршийн найрсаг харилцаа тогтоож, хөгжүүлэх, бүс нутагт энх тайван, амар амгаланг эрт сэргээхийг дэмжих зорилгоор бүс нутгийн орнуудтай яриа хэлэлцээ, зөвлөлдөх ажилд бэлэн байна. Иран улс Ши Жиньпин даргын дурдсан Ойрхи дорнодод энх тайван, тогтвортой байдлыг хадгалах дөрвөн зүйлт санал болон бүс нутгийн нийтлэг аюулгүй байдлыг дэмжих дөрвөн зүйлт санаачилгыг сайшааж, дэмжиж байгаа бөгөөд энэ хүрээнд Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгна, мөн Хятад улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.


Г.Бямба