ХХ Азийн наадмын тэкболын төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин багийн ахлагч О.Одбаяр, дасгалжуулагч Ч.Амарсанаагийн удирдлага дор өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ. Тэд анх удаагаа Шар тивийн наадамд хүч сорьж байна.
Тодруулбал, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Чингүүн өрсөлдөнө. Манай тамирчин “А” хэсэгт Ирак, Кувейт, Мьянмар, Киргизстаны тамирчидтай өрсөлдөх юм.
Харин эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар өрсөлдөнө. Манай хос хэсгийн шатанд тэмцээнийг зохион байгуулагч Япон болон Кувейтийн багуудтай тоглоно. Тэмцээн Нагоя хотын Хигаши дүүргийн спортын төвд болно. Тэкбол бол хөлбөмбөг, ширээний теннис болон фристайлын ур чадварыг хослуулсан, хурд, авхаалж самбаа, техник шаарддаг, үзүүштэй спортын төрөл юм.
Монголын тэкболчиддоо амжилт хүсье!


Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл0