sonin.mn
МОСКВА. /NHK/. Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын агаарын тээврийн "Aeroflot" компанийн нисэх онгоцонд гал гарсантай холбоотойгоор Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын улмаас 41 хүн амиа алдсан байна.
ОХУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хойд нутгийн Мурманск мужийг зорин хөөрсөн “Aeroflot Sukhoi Superjet 100” загварын нисэх онгоцонд 78 хүн сууж явсан ажээ.
"Нисэх онгоцонд техникийн доголдол гарсны улмаас эргэж нисэх шаардлагатай болсон" гэж “Aeroflot” компаниас мэдээлсэн байна. Ослын үеийн дүрс бичлэгээс үзэхэд онгоцны их биеийн дийлэнх хэсэг шатаж байжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг