sonin.mn

"Ардчилсан ахмадын холбоо"-ны санаачлагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1 га газарт “Ардчилал–Эрх чөлөө” төгөлийг бий болгоод байна. Уг төгөлд 2015 оноос эхлэн ахмадууд мод тарьж эхэлсэн бөгөөд хашаа хэлбэрээр 3800 модыг тариалсан байна. Харин энэ жил нийтдээ 6300 ширхэг мод тарьж, моносон төгөл байгуулах юм байна. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр /2019.05.15/  Баянзүрх дүүргийн ахмадууд 200 мод суулгасан юм. Дүүрэг бүр энэ жил 700 ширхэг мод суулгах бөгөөд үүнээс хаврын тариалалтанд 350 ширхэг, намар 350 ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Ардчиллын төлөө залуу насаа зориулсан ахмад гишүүд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан Моносон төгөлийг бий болгож байгаадаа баяртай байгаагаа хэлж байсан юм.