Мэдэгдэл
Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Монгол улсын иргэн бүр гэмт халдлагаас хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй. Үндсэн хуулиар тунхагласан энэ эрхийг хамгаалах үүргийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалтны хувьд хүлээдэг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 5 асуудлаар гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байна. Энэ талаар Ц.Нямдорж өөрөө УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Ц.Нямдорж УИХ-аас батлагдсан хуулийг засаж Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргын албан тушаалаас огцорч байсан.
Монголын төрийн түүхэнд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож огцорсон анхны хуульч. Тэр Эрүүгийн хуулиас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “хулгайлж” авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтануудад хуулийн цоорхойг санаатайгаар үүсгэж “өршөөл” үзүүлэв.
Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хөндсөн УИХ-ын гишүүнийг энэ асуудлыг ярих юм бол амь насанд чинь аюултай шүү гэж ил тодоор дарамтласан. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд байж болохгүй үйлдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр санал ирүүлээд удаж байна. Тэр “хав” дарж, хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Тэр үнэхээр “Хуулийн мэргэшсэн хулгайч” болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас Засгийн газрыг гаргах асуудлыг санаачлан хөөцөлдөж, хууль батлуулан Эрх зүйт төр, Үндсэн хуулиар тунхагласан засаглалын эрх мэдлийн тэнцвэртэй байдлын эсрэг үзэл санаатай, эрх мэдэлд дурлагч Хууль зүйн сайд гэдгээ тод харуулсан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, энэ алдааг залруулж байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүхэд Н.Анхбаяр нь Австрали улсад Элчин сайдаар томилогдож байна, Н.Анхбаяр нь төрийн сангийн зээлээр Шинэ Зеланд улсад сурч, Эрдэнэт үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн шахаа хийж байсан нь илэрсэн, Ц.Нямдорж би Эрдэнэт үйлдвэрийн захиралтай ярьж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, төрийн мөнгөөр тансаг зэрэглэлийн Лeксус 570 маркийн шинэ машин авч, тансаг зэрэглэлийн орон сууцанд ашиглалтын хөлсийг нь төлөөд амьдардаг, салбарын сайд байж хоригдлуудаар хувийн сууцаа бариулсан, хувийн сууцыг нь барьж байсан хоригдол унаж амь насаа алдсан, ЖДҮ-ийн зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг хэзээ ч уучлахгүй гэж ярьж байсан ч өнөөдөр өмгөөлөн хамгаалагч нь болсон гээд ашиг сонирхлын ноцтой зөрчил, ёс зүйгүй үйлдэл олон удаа гаргаж, олон удаа худал ярьж байсаныг бид мартаагүй. Тэр худал, хуурмаг, ашиг сонирхлын зөрчлийн мөнхийн “боол” болоод удаж байна.
2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хуульч эмэгтэй амь насаа алдсан явдал нийгмийн цочроосон. Тус яамны харьяа Хил хамгаалах Ерөнхий газрын Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, мөн Зам тээврийн яаманд хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд Цэргийн 336-р ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан, Нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан ажлын байрандаа халдлагад өртсөн, УИХ-ын гишүүн агсан төрийн ордонд амь насаа сэжигтэйгээр алдсан, Увс аймгийн цагдаагийн газрын хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн гээд Монгол Улсад онц хэрцгий гэмт хэрэг удаа дараа гарч байна.
Хамгийн ноцтой нь хүний амь нас ноцтойгоор эрсдэх явдал Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, төрийн алба, тусгай хамгаалалттай газар, цэргийн ангид сүүлийн үeд байнга давтагдах болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирлээ.
УИХ-ын гишүүд ч Хууль зүйн сайдын ажлаа хийхийг түүнд удаа дараа сануулж байв. Тэрээр гэмт хэрэгтэй тууштай тэмцэх биш, харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэмт хэрэгтэн, ялтанаас уучил гуйж жүжиглэсэн, Төрийн ордонг шүүхийн танхим болгож хувиргасан анхны Хууль зүйн сайд болж, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэв. Хуульчид нь Хууль зүйн сайдаа танихаа болив. МАН-ын УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт цагдаа ард иргэдтэйгээ хамтарч гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгана гэж заасан ч эсрэгээр нь хэрэгжүүлж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна.
АРДЧИЛСАН НАМ
2019.06.10
Сэтгэгдэл0
Нямдоржийг огцрохийг дэмжиж байна
Ёс зүйтэй . хуулиа дээдэлдэг оронд бол Нямдорж сайд хийгээд хүүхдээ басс элчин сайд болгох гээд явуулж байгаа н шудрага ёсуу шодоргосуу !?
МАНАН-н тамхи зөөдөг элчингүүд Баяр Энхсайхан Дэлгэрмаа Ганди Отгонбаяр Хурц нарыг бодход Анхбаяр олон улсын хуульч мэрэгжилтэй Гадаад яаманд жирийн ажилтан,хэлтсийн даргаас нь эхлээд консул хүртэл хийж байсан нь үнэн.
Төв аймгийн Баянгийн луухаанууд Архангайн Хашаатын Эрдэнэ луухаан Ховдын хужаа нартайгаа бүгд хүн биш Нямкаг бол алчихмаар байгаа л даа.Эрдэнэтийг Монголчуудад эргүүлж авчирсан,Зоригийн хэрэгт хилсээр Монголчуудыг хэлмэгдүүлснийг нь илрүүлсэн, Улаанбаатарыг 27 жил дээрэмдэж ирсэн нь хазаарлагдаж байна, Хувьчлагдсан Хууль шүүх нь айдастай байгаа. Аргагүй ээ!
Ene bol 49 iin luivarchdiin hiij bui tednii gar huliin hiij bui ajil gedgiig jiriin ard irged oilgoj baigaa. Shudarga yosnii tuluu suulchiin tsamtsaa uragdtal temfsej yavaa hun shuu. Unen hezeed yaldag shuu. Luivarchdaa.
nyamka berh shuu esmel taijiin amilsan dur munduu.
Нямка одоо зайлаа болоош дээ идэж ууж ханаа биз дээ
Hol ochij huts
Дэмжиж байна !
Эрдэнэтийн 49%болон 51% хувийн хулгайч дуйварчдын хэргийг хурдан шийдэж хөрөнгийг нь хурааж суудаг газар нь суулгахгүй бол энэ жагсаал улам газар авнаа
Эрдэнэтийн 49%болон 51% хувийн хулгайч дуйварчдын хэргийг хурдан шийдэж хөрөнгийг нь хурааж суудаг газар нь суулгахгүй бол энэ жагсаал улам газар авнаа
Эрдэнэтийн 49%болон 51% хувийн хулгайч дуйварчдын хэргийг хурдан шийдэж хөрөнгийг нь хурааж суудаг газар нь суулгахгүй бол энэ жагсаал улам газар авнаа
МАНАНгийн АНус нам сахалт эзнээ суллуулчих гээд л үзээд байна аа даа? Эзэн нь ч их мөнгө цутгасан бололтой.
эш луйварчдын хажууд нямка цэвэр. хужаагийн эрлийзүүд луйварчдын эхнэр хүүхдүүд л энэ хүнийг элдэвлэж байна дэмжсэн шэйрлэсэн хүмүүсийг нь хар даа эрлийзүүд бас хамсаатнууд
Нямдорж огцрооч
Нямдорж огцрохыг дэмжиж бна
Энэ луйварчид хулгайч нар бур цагаандаа гарч байна Та нар унэнд гуйцэгдэнэ
200% дэмжиж байна.
зѳвхѳн хүүхэд нь проблем биш монголд шударга бус байдал, дарангуйлал, харгислалын систем үүссэн явдал. Ѳѳрѳѳ бол шантаж хийдэг. "би чамайг сайн мэднэ гэж үргэлж шантажилдэг". энэ бол түүний хэлдэг алдартай ганц ѳгүүлбэр. ѳѳр байдлаар сэтгэж хийх чадвар байхгүй, ѳѳртѳѳ би болгоогүй. хэзээний хүн ѳдийд амьдраад байгаа юм бэ? хэнийгээ авчраад толгой дээрээ залчихсан юм бэ? завхруулагч хүн нийгмийг тэр чигээр нь завхруулж байна.
Нямдоржийг ард иргэдийн дийлэнх дэмжиж байна Тэр хуний эрхийн толоо ардчиллын толоо шударга бусын хонгилыг устгахын толоо уйгагуй тэмцэж байна Манай АН чинь Молдавын ардчилсан нам шиг болчихсон юм уу Молдавын АН олигархийн нам болж хуулийн ба торийн байгууллагуудаа эзлэн хувьчилж авсан гэж бусад намыд нь тэмцэж байна Европын холбоо ОХУ ба АНУ тэр тэмцлийг нь дэмжиж байна
ene uvgun Ulaaniigaa avaad buur gai boloogyu deeree turuus zail daa
эхлээд С.Баяр, Сайханбилэг, С.Баярцогт нарын хөрөнгийг хурааж, шоронд хийж байж дараа нь Нямдоржтой хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ 3-тай хариуцлага тооцоход Нямдорж шиг хүмүүс хэрэгтэй
Нямдоржоо хүүгээ төрийн албанаас гаргачихад боллоо ш дээ. Эрдэнэт, Зоригийн хэргийн талаар хийж буй тэмцлийг чинь дэмжиж байна
Neg l ih tsag n bolhoor helne gesen shantaajnii medeeleltei, shudragaas shudraga imijtei, oodgui muu hun de! Mongol toriin esreg hamag muuhai medeellee abs ruugaa chirch oroh geegui yum bol yag odoo il garga. Tiimgui bol chi oodguigeeree l duusna!
Хамгийн удаан төр барьсан хүн бол Ц.Нямдорж юу хийвээ? Хууль зассан Эрдэнэт үйлдвэт шахаа хийсэн доордохын долоо өөрчлөлт, Хятадын тагнуул, Европ-оос талийгаач Энхбатыг авчируулж алсан, ТЭЦ-4д шахаа хийсэн, хоригдож байгаа хүнээр хаус бариулсан, эхнэр нь архины зөвшөөрөл зардаг байсан. Энэ хүн Монголын төрд яавч байх ёсгүй хүн.!
aluurchin elbegdorj, aluurchin erdene, aluurchin hurtsiin bogs dolooj ugaadsaa nemyylegch mankuuruud chadal chini hyrvel odor byr jagsaal hii. odor byr 16 tsag jags. aluurchin bossuud chini ugaadsiig chini saitar nemne. jagsaarai, tsuglaarai.
Нямдорж Хуульзүйн сайдыг олон удаа хийснээрээ манай нийгэм амар тайван болж гэмт хэрэг гарахаа больж, Улааныг Сангийн сайдаар мөн олон удаа томилсноороо улсын сан хөмрөг баяжиж саган бид чинээлэг амьдрахаар л болсон баймаар. Дандаа намынхаа хулгайч нарын үйлдсэн авлигын хэргээр нь барьцаалж өөрийгөө Хуульзүйн сайдаар томилуулдаг новш байгаа юм.Соёлтой ёсзүйтэй оронд бол хүүхдээ гадаадад элчингээр явуулах, хүүхдээрээ нийтийн өмчит үйлдвэрт шахаа хийлгэсэн бол аль хэдий нь огцорч ёсзүйн хариуцлага хүлээх төдийгүй эрх мэдлээ ашиглан улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргээр шоронд орохоор байсан.
ТЕГ-ын дарга асан генерал Баатар, Хурц нар удаа дараа мэдэгдэл хийж хятадын тагнуулын байгууллагад элссэн Ц.Нямдоржийг илчлээд байхад МАН-ын мангарууд хамгаалаад байх юм. Одоо цаг нь болсон, эх орноосоо урваж гадаадын тагнуулын байгууллагад элссэн Ц.Нямдоржийг огцоруулж баривчлаад зохих ялыг өгөх хэрэгтэй.
Ийм тэнэг хүмүүс байдагаа! Ард түмний талд дуугарч ажиллаж тэмцэж буй цөөхөн хэдэн улс төрчийн ганц нөлөөтэй нь НЯМДОРЖ шүүдээ.Тэр хэзээч гоомой юм хийхгүй.Энэ тэнэг хүмүүс огцруулаад яах гэж байгаам бол? Ийм болохоор бид хүнээ сонгож чаддаггүй урагшлаж хөгжиж чаддөгүй.Эсвэл сөнөөх гээд байгаа юмуу энэ улс ороноо.Уг нь үр хүүхэд минь амьдрах эх орон шүүдээ. Тэнэглэхээ болиод энэ хүнийг ажилыг нь хийлгэ!!!!
Hamgiin novshiin amin huvia bodson ichguurgui luivarchin bol ene menget dorvod tuunii avgai 2 shdee.
Hunii uhleer show hiigch zahialgch daa
Насны АМРАЛТАА НАР
Туухээс харахад торд нэг ийм холион бантан - хутган уймуулэгч байдаг л юм байна л даа , тэгээд тэр этгээд бур хожим хойно - тор нь устсан уед л ДАЙСАН болж туухэнд тэмдэглэгддэг юм байна л даа ... Нямка ах ийм л хун ... Энэ торийн уед бол амар мэнд улдэх байх аа , харин ....
Unen zuil bichsen bn