Сангийн дэд сайд Б.Хулан Сингапурын хөрөнгийн биржийн группийн SGX FX компанийн Гүйцэтгэх захирал Жан-Филипп Мальтай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн ханшийн эрсдэлийг удирдах боломжийг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн санхүүгийн зах зээлийн хөгжилд олон улсын туршлага, технологийн шийдлийг ашиглах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ. Дэд сайд Б.Хулан санхүүгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдол өгч буйг онцлов. Тэрбээр Монгол Улсын зах зээлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн хамтын ажиллагааны санаачилгыг Сангийн яам өөрийн чиг үүргийн хүрээнд бодлогын түвшинд дэмжихэд нээлттэй байгаагаа илэрхийллээ.
Баасан - 09 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
хэлтэйгээ гайхуулах гэж долоогоо биз