sonin.mn

АН-ын ЕНБДарга С.Баярцогт сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.


Тэрээр: "Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, төсөв боловсруулж байгаа газрын дарга, дээрээс нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын давхар албан тушаалтай байсан Батжаргал гэдэг залуу бол Хөгжлийн банкнаас зээл авч, улсын төсөв дээр зарлагыг нь нэмэгдүүл гэдэг саналыг Засгийн газраас шахахгүй юу. Тэгэнгүүт нь “Би ингэж улс эх орныхоо эдийн засгийг хорлож чадахгүй ээ. Мэргэжлийн хүний хувьд би ажлаа өглөө” гээд мэдэгдэл хийгээд ажлаа өгсөн.


Энэнээс нь болоод тухайн жилдээ бол төсвийн зардлыг нэмэгдүүлээгүй. Тэгэхээр нэг хүн хүртэл ийм улс төрчийн буруу шийдвэрийг зогсоож чаддаг байхгүй юу. Мэргэжлийн зөв гаргалгаа, тайлбар хэлвэл.


Энэнээс хойш бараг 14 жил болж байхад энэ мэргэжлийн байгууллагынхан зүгээр дүгнэлт гаргачихаад “Бид нар хэлсэн, бид нарын үгийг сонсохгүй байна” гээд суугаад байж болохгүй гэж байгаа юм. Монгол Улсын эдийн засаг дээр ямар дутагдал гараад байна гэхээр бүх макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн, эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гэж гараад байна. Гэтэл хувь айлын орлого 4.9 хувиар буурчихсан байгаа юм. Тэгэхээр энэ бодлого чинь өөрөө буруу байна гэж харагдаад байна." гэлээ




Н.Отгончимэг