Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар хүч сорих бөхчүүдийн бүртгэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Өчигдөр Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Сайнбаяр, Н.Жаргалбаяр нарын өндөр цолтой бөхчүүд хамрагдаж, одоогийн байдлаар нийтдээ улсын харцага тав, улсын начин 28, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 250 гаруй бөх бүртгүүлээд байна.
Өнөөдөр18:00 цаг хүртэл Бөхийн өргөөнд үргэлжлэх бүртгэлд Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулах юм.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг