Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны баатар, хурандаа Шагдарын Гонгорын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хаан хотод боллоо.
Нээлтэнд Батлан Хамгаалахын дэд Т.Дуламдорж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон ахмад дайчин, Хэнтий аймгийн нутгийн ард иргэд оролцлоо.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба "Өнөөдөр Ардын журамт цэргийн ахмад Партизан Б.Пунцагийн хөшөөний дэргэд анхны баатрынхаа хөшөөг босголоо. Хэнтий аймаг бол Халх голын дайны ар тал, хангалтын үйлчилгээний томоохон бааз суурь байсан.
Хүнс хоол төдийгүй, цэрэг зэвсгийн хүчээр хангаж, Халх голын дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн ард бол Хэнтийчүүд. Манай аймагт 1937 онд барьсан анхны цэргийн зөвлөлийн байшин бий. Хэнтийчүүд маань Улсын анхны баатартай гэдгээрээ бахархдаг. Өнөөдөр бол Хэнтийчүүд төдийгүй нийт Монголчуудын түүхэн өдөр." гэлээ.
Нутгийн иргэн, ахмад настан С.Шагдарсүрэн "Баатар Ш.Гонгор бол манай аавтай нэг гол усны хойно, урд өссөн улс. Ш.Гонгор гуай шагай, сур харвадаг мэргэн хүн байсан. Аварга Тосонгийн рашаанд манайхтай айл саахалт байлаа. Манайхаар орж гарч аавтай маань хууч хөөрдөг байсныг тод санаж байна. Би арваад настай л байсан. Тэрээр нутаг орондоо нэр хүндтэй хүн байсан. Аавд минь буу бэлэглэсэнд ихээхэн бэлгэшээж билээ" гэж хуучлав.
Баатар Ш.Гонгорын төрсөн дүүгийн хүү Л.Баатаржав
"Ахын маань хөшөөний нээлт болж байгаад сэтгэл өндөр байна. Хөшөө нь их төстэй болсон байна, холоос харахад улам адилхан харагдлаа. Гонгор ах ан их хийдэг, сур харвадаг хүн байсан. Гурван хүүхэдтэй байсан боловч цугаараа өөд болсон. Ач, зээ нар нь байдаг боловч хөшөөний нээлтэнд нь харагдсангүй. Ах маань хүний дайтай яваарай, үнэнч шударга яваарай гэж захидаг байсан" гэж хоолой зангируулан хэлэв.
Хөшөөний эх загварыг гаргаж, гардан ажилласан зураач, барималч Д.Батхуяг "Хүндэтгэлийн соёмбот тугийг салхинд хийсгэсэн нь баатрын бадрангуй, дайчин, гал цогтой, эрэмгий дүр төрхийг тодотгосон. Энэхүү хөшөөг сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн" гэв.
Шагдарын Гонгор нь Хэнтий аймгийн Баянхутаг сум буюу тухайн үеийн Идэрмэг сумын нутагт 1912 онд төрсөн.
Тэрээр 1933 оноос цэрэг, тасгийн захирагч, салаан захирагчийн туслахаар алба хааж, 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн.
1936 оны I сарын 28-ны шөнө 6-р дивизийн харьяа Буландэрсний харуулаас зүүн хойшоо 7км-т орших Цагаан-Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүйцэтгэж байв. 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор нэг цэргийг холбоо, нөгөөгөөр нь морьдоо бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ.
1939 онд Халх голын тулалдаанд Хуягт бригад командлан оролцсон.1943 онд "Хувсгалт Монгол" танкийн бригад, "Монгол Ард" эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ.1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан.
БНМАУ-ын Улсын баатар - Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн (УБХТ) 1936 оны I сарын 29-ний өдрийн 4-р тогтоолоор Цэргийн гавьяаны I зэргийн одон болон бусад медалиудаар шагнагдаж байжээ. Улсын баатар Ш.Гонгор нь 1992 онд 80 насандаа таалал төгсжээ.
Сэтгэгдэл0
МОНГОЛ УЛСЫН МААНЬ АНХНЫ БААТАР Ш.ГОНГОР. ГУАЙ САЙХАН РҮН БАЙЖ БИЛЭЭ. ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
ХҮН ГЭЖ БИЧИХ ГЭСЭН РҮН ГЭЖ. УУЧЛАЛТ ХҮСЬЕ
Зүгээр ээ эртний түрэгээр рүн гэдэг нь хүн гэсэн үг.
булганыхан анханы баатар болоодт байдаггүй бил үү, хулхи түүх байсан юм уу
Poland,Baltiin ornuud Romania zergiig huvaan zahirah "Secret Pact" boloh bie bie ruugee ul dovtloh Ribbentrop- Molotov→→gereenii 80 jil 23- nd bolov.Putin ene Paktiig demjij hamgaaldag.Putin kgv,aav ni nkdv,uvuu ni Stalin-ii togooch bsn gedeg...
Hunii nuur luu harj baigaad uneniig helchihdegeeree humuunuudees onts yalgardag Winston Churchill ( V.Cherchil) amid baisan bol shuud l Putin-g zogsoo gj heleh bsn gejiinaa,hooe.Estonia-d tsahim haldsan,Ukraine-g zugeer l buren buten baihad ni Krim- iig ni bula achihsan,Syria-n jiriin irgediig uduun hatgaj bumbugduj alsan,Donbass-iin salan tusgaarlagchidiig zevseglej Ukraine- ii said nart
...Ukraine said nart tsahim haldaj,uls orniih ni erchim huchnii suljeeg ni suitgej,ahan duus Moldova Gruziniig ezlej,Kerchiin hooloid Ukraine usan ongotsiig onilj, USA-iin dotoodod hagaral uusgej,Europa-g sulruulah bsn geh meteer hatuu ug heleh bsn gene.Gehdee,gehdee Trumpd Mongol amin heregtei bolson shig bas Oros heregtei bolson tul G7 deer "hamgaalsan" b.Delhiid iim yavdal bainga boldog tul Mongol,Oros 2 hojij chadah uu l gedeg asuultiin temdeg b.Negen zuil helehed Trump bas manaid er hun shig,ergej butsaltgui SAIN handah geed TANADALT hiigeed,itgeh uu baih uu gesen songolt deer ircheed b.Manaihaas hamaarah ni ee gj l heleh minuu zee.Cherchiliin...
...Cherchil ni Nazi Germantai herhevch sulbeldej bolkui gdg baijee.Never hesitant to tell the unpopular truth it was Churchill who presciently n forcefully argued against the appeasement of Nazi Germany.He said:Each one hopes that if he feeds the crocodile enough the crocodile will eat him last.All of them hope that the storm will pass before their time comes to be devoured.But...the storm will not pass.It'll rage n it'll roar every more loudly,ever more widely.--- Bi iim markiin niitlel bichij bgaa um.Ene ug odoo ch une tsenee aldaagui,yalanguya manaid....
100 garui jiliin umnu Bogd Haan urd hurshiin Tumur zamiin bodlogod tatgalzsan hariu ugch chadaj baijee.100 jiliin daraa Jenko bas 2010 onii Tumur Zamiin Bodlogoo Bogd Haantai barag ijilhen,eh oronchoor batluulj bsn ch ShHab ntr geed davhihaar ni mel gaihaj shuumjleed ehelsen ch USA zeregt ailchilaad itgeliig min sergeej bnaa.2010 onii bodlogo bol unendee mundag,Mongoliin Tuuhend uldeh undesnii mongol bodlogo,tusgaar togtnoliin bodlogo gedgiig ard niiteeree ch,jenko uuruu ch saitar oilgo! Uhaar!
Olon umnii 80,100 jiliin oi bolj namaig sandaagaad bnaa.Hahaha.100 jiliin umnu Da Hureend bsn urd hurshiin Chen I said 64 zuiltei Mongoliin maani jich hoichiig saijruulh bichgiig albadan Tserendorj Badamdorj naraar bariulsn baihad 100 jiliin daraa Mongoliig maani dund urt hugatsaand hugjuuleh bodlogiig 2012-2016 ond urd hurshiin elchin saidtai hamtran AN-iin bololtoi Gadaad Hergiin,Uul uurhain said nar urgun barij bjee,harin odoo Huuk Ouyka nar ulsiinhaa hugjil devshliin bodlogiig undesnii bolovson huchinteigee hamtran bolovsruulj bnaa.Er ni Gadaad Bodlogo zuv yavbal uls undestenee hamgaalah barag tsoriin gants zevseg bolohoos odoogiinh shig nelenhuidee har tamhind mansuursan booliin gunshignal bish shuu.
Er ni Mongol uls undestenee MUNGUNII tuluu ugui hiih gesen oroldlogo asar ih yavsan,odoo ch sharguu heveeree b.Daraa bi on onoor ni,ner ustai ni todorhoi bichie.MAN tiim bulegleleesee salah gej Huuk ni mash huchtei uzeltsej baigaag suuliin ueiin uil yavdaluud notolj b.Mongolchuudiig modiig ni bariuulah duhsun ter l buleglel Chihuagiin ur shirneesee hashiralgui dahiaad Bur 20 jil teeverleh nuursniihee tulburiig "uridchilan" avah gej oroldson shuu.1911 onii Namnansuren nariin undesnii huvisgalaas gantshan jiliin daraa bidniig tas boimloh tumur zamiin bodlogo garch bsn geed bod doo.Odoo 100 garui jiliin daraa MANAN buleglel uuniig ni urgeljluulj buig eserguutsej Huuk,Ouyk,Turiin 3 undurlug sanaa negden temtsej b.Ta hediin ard "ARD TUMEN" chin asaasan tank shig zogsch bn gj itgeerei.Ene minii uchuuhen koment ch uunii 1 ilrel.
" монголын анхны баатар ..." ?!! ...
Хүүхдүүд нь байхгүй ч үр ач нар нь яагаад ийм үeд үзэгддэггүй юм болоо.Ийм сайхан хүний удам гэдгээрээ бахархах сэтгэлгүй тэнэгүүд юм уу?
Амьд нь босгосон хешеег гэрэлт гэдэг гэж дуулсан юм байх юм...