ТОКИО. /Kyodo/. Японы зүүн нутгийг дайран өнгөрсөн “Факсай” хар салхины улмаас Токио хот орчмын хэдэн зуун мянган айл өрх, албан байгууллагын цахилгаан хангамж тасарчээ.
Канагава болон Чиба мужийн эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байна гэж Токио хотын Эрчим хүний компани лхагва гарагт мэдэгдсэн байна. “Цахилгаан хангамж удаан хугацаанд тасарч байгаад хүлцэл өчье. Гэвч лхагва гарагт багтаан эрчим хүчний хангамжийг бүрэн сэргээх боломжгүй байна” гэж “TEPCO” эрчим хүчний компанийн ерөнхийлөгч Ёшинори Канеко мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тус компанийн мэдээлснээр, шөнө дунд цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байсан боловч аяганаас болж хугацаа алдсан байна. Лхагва гарагийн оройн 16:00 цагийн байдлаар Канагава мужид 3800, Чиба мужид 420 мянган айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй байна.
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хичнээн өндөр хөгжилтэй орон байлаа ч гэлээ хүн төрөлхтөн гээч амьтны төрөл зүйл байгаль эхийн хүчин чадлын өмнө бөөс хуурс төдий л эд юм дөө хөөрхий чааваас