УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргад өрсөлдөн, Ж.Мөнхбатад ялагдсаныхаа дараа ихэд шаралхан, "МАН Т.Бадамжунай гэх мангасаас салаагүй цагт өөдлөхгүй " хэмээн бичиж байсан билээ.
 
Улмаар тэрээр 2015 оны 9-р сард МАН-аас гарч, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах болсон юм.
 
Гэвч УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшин, ялагдсаныхаа дараа тэрээр МАХН-ын гишүүнчлэлээс бас л татгалзжээ.
Тэрээр саяхнаас УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээх гэнэ. Ж.Сүхбаатар нь 2015 онд МАН-аас гарч, МАХН-ын нэрсийн жагсаалтыг тэргүүлж, УИХ-ын 2016 сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болох төлөвлөгөөтэй тус намд элссэн ч Сонгуулийн тухай хууль гэнэт өөрчлөгдсөнөөр уг хүсэл нь талаар өнгөрсөн гэж эх сурвалжууд өгүүлдэг.
 
Ч.Явуухүү