sonin.mn

1992 онд шинэ Ардчилсан Үндсэн Хууль батлагдсанаас хойш хамгийн удаан хугацаанд буюу 2021 оны 1 сарын 27 -аас 2025 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл Ерөнхий Сайдын албан тушаалыг хашсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэгч гэнэт "амь орж", нийгмийн сүлжээнд элдэв зүйл бичжээ.


Тодруулбал тэрээр: "МАНАН амилах цагаар… Үндэсний баялгийг тонон дээрэмдсэн МАНАН дэглэм нэгхэн жил дотор эргэн сэргэж, эрчээ авчээ. 

Тэмцэх бүү хэл дуугардаг ч хүн байхгүй болж. Болж ч гэж өмнө нь ч угаасаа ийм л байсан…" гэсэн байна.


Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэгч яг л ийм маанагдуухан үлгэр ярьсаар бүхэл бүтэн дөрвөн жилийг барсан бөгөөд түүний Засгийн Газрыг удирдсан дөрвөн жилд Монголын эдийн засаг бодитоор 30 орчим хувиар буурсан.


Мөн Л.Оюун-Эрдэний засаглалаас үлдсэн хамгийн аймшигтай, эмгэнэлтэй үр дүн бол инфляци.

Учир нь иргэд үүнийг өдөр тутам мэдэрч байгаа. Цөөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр жишээ авч үзье.


2020 оны 9-р сард цагаан будаа 3578 төгрөг байсан бол одоо 4847 төгрөг болж 35.5 хувиар, гурил 1517 төгрөг байсан бол одоо 3347 төгрөг болж 120 хувиар, Атар талх 1294 төгрөг байсан бол одоо 2573 төгрөг болж 98.9 хувиар, үхрийн ястай мах 11750 төгрөг байсан бол одо 20793 төгрөг болж 77 хувиар, хонины ястай мах 9864 төгрөг байсан бол одоо 16830 төгрөг болж 70.6 хувиар тус тус өссөн байна.


Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийг засагласан дөрвөн жилд бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсчээ. Түүний тарьсан энэ гамшиг одоо ч үргэлжилсээр буй юм.



Хүн уг нь хөгждөг, боловсордог. Харин 1992 оноос хойшхи нэн шинэ түүхэнд хамгийн удаан Ерөнхий Сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ МАНАН гэх маанаг үлгэрээ ярьсаар л явна.


Э.Солонго