ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 7-р сарын 1-нд болсон хэвлэлийн хурлын үеэр, Японы тал АНУ-ын дунд болон ойрын зайн пуужингийн системийг байршуулсан нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой эрсдэл учруулж байна гэж мэдэгдэв.
Тэрээр, Японы энэ үйлдэл нь ОХУ-ын Алс Дорнодын хилийн аюулгүй байдалд шууд заналхийлэл болж байгааг онцолсон бөгөөд ийм тогтворгүй алхам хийхгүй байхыг ОХУ өмнө нь удаа дараа анхааруулж байсныг дурьдсан аж.
Мөн ОХУ нь Ази, Номхон далайн бүс нутагт энх тайвныг хангах зорилгоор бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэжээ.
АНУ, Япон сүүлийн үед олон удаа хамтарсан цэргийн сургуулилт хийсэн бөгөөд АНУ-ын “Typhon” дунд зайн пуужингийн системийг Японд дахин байршуулсан байна.
Г.Бямба
Пүрэв - 07 сарын 02,
2026

Сэтгэгдэл5
Орос еерее бус нутагт тогтворгуй байдал уусгэж байгаа бус нутгийн улсууд л аюулгуй байдлаа баталгаажуулж байгаа шуу дээ. Оросын тер хэзээ ч найдвартай байгаагуй, тиймдээ ч хэдэн зуун дамжсан дайн хийж байгааг дэлхий нийт мэдэж байгаа.
Курилийн арлуудыг Японд буцааж өг. Шуналтай оросууд
Оросууд хэзээ ч бусадтай хөршилж чадахгүй. Япончууд сайн байна.
Дэлхийн хуваагдал Хятад, Америк гэсэн лагерь болж байна. Чимээгүй тушаал гарч 2026 оны 7 сарын 1 өдрөөс хагас дамжуулагч чип үйлдвэрлэх бүх технологиос хятадыг бүрэн салгажээ. Цаашид мэдлэг боловсрол хүртэл тус тусдаа сална. Монголын нэг зэсийн уурхай үйлдвэр аль нэг талд нь орохоос өөр замгүй болно. Оюутолгойг яахыг бид толгой мэдэх цаг ирж байна.
Монголд энэ мэдээ чинь хэнд хэрэгтэй юм? Хийх юм аа юу гэдгээ олж сур