Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг. Улаанбаатар хотын хөрсний зонхилох бохирдуулагч болох хар тугалга, хром, хүнцэл, зэс, кобальт, цайр зэрэг хүнд металлуудын тархацад төсөл эхлэхээс өмнө судалгаа, хэмжилтүүд хийхэд хромын бохирдол бусдаасаа илүү давамгайлж байв.
Орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийн хоёр талбайн нийт 0,7 га газрын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахдаа БНСУ-ын хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологиор гарган авсан нунтаг бодисыг ашиглан, хөрс сийрэгжүүлэлтийг технологийн дагуу бэлдэж, агаар орчны бохирдлыг бууруулахад нөлөөтэй модлог, олон наст ургамлыг тарьсанд хорооны иргэд, оршин суугчид талархалтай байна. Төсөл хэрэгжүүлсний дараах шинжилгээний дүнгээр бохирдлын хэмжээ 92 хувиар буурсан байна.
Нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа энэхүү ажил нь манай улсын хувьд хүрээлэн буй орчинд ээлтэй, өндөр зардал шаардахгүй, хэрэгжүүлэх боломжтой аргад тооцогдож байна.
Цаашид тухайн талбайн ургамлаас тодорхой давтамжтайгаар хүнд металлын шинжилгээ авч, бохирдлын хэмжээг хянан, хөрсний хүнд металлын бохирдол ургамлаар дамжин саармагжиж буй байдлаас шалтгаалан төслийг өргөн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Сэтгэгдэл0
yonuul deerem ..... ee zogsoo ... nvdend vl vzegdeh ajil ih hiideg boljee 65 ulugchin
Ганцхан зун туршаад л бараг 100% бохирдол буурчихдаг гөө мөн мундагаа. Бид нарыг мал гэж бодоод байна даа. Бүү солиордолдоорой
Дэлхийд энэ аргаар хийсэн туршилт судалгаа маш их бий!!! Харин зөв ургамалаа олж тариж чадсан эсэх нь л сонин байна.
Хөрсний бохирдолд санаа тавьж байгаа нь их сайхан байна. ГЭХДЭЭ 1 жилийн дотор 92% буурах боломжгүй ээ!
ингэхгүй ээ Баттулга аа яг ямар биологийн идэвхит бодис оруулж ирэв, ямар бактери авчрав! монголын хѳрсѳнд хэр тохирох юм судалгаа байна уу эсвээс хамаагүй юм уу???