ВАШИНГТОН. /Wall Street Journal/. Америкийн эрх баригчид “Google” компанийн эрүүл мэндийн хувийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг “Nightingale” төслийг шалгаж эхэлжээ.
 
Америкийн 21 муж улсын олон сая оршин суугчдын эрүүл мэндийн хувийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх нууц төслийн хүрээнд “Google” компани АНУ-ын эрүүл мэндийн томоохон системүүдийн нэгтэй хамтран ажиллаж байна гэж "Wall Street Journal" сонин урьд нь мэдээлжээ. Тус компани энэ төслийг 2018 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Ascension” системтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийг АНУ-ын Эрүүл мэндийн яам шалгаж эхэлсэн гэж тус сонинд бичжээ.
“Иргэдийн эрүүл мэндийн даатгалын мэдээллийг дамжуулах, хариуцлага хүлээх тухай хуулийг бүрэн дагаж мөрдөж байгаа гэдгийг нягтлахыг тулд манай байгууллага “хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг асар ихээр цуглуулсан талаар илүү их мэдээлэл авахаар төлөвлөж байна”” гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны иргэний эрхийг хамгаалах газрын дарга Рожер Северино мэдэгдсэн байна.
 
“Nightingale” төслийн хүрээнд лабораторийн шинжилгээний хариу, эмч нарын оношилгоо, эрүүл мэндийн картын хуулгыг авах эрхтэй болжээ. Эдгээр мэдээлэлд олон сая өвчтөний өвчний түүх төрсөн он сар, нэртэйгээ байгаа бөгөөд тэдний мэдээллийг авч байгаа талаар өвчтөнүүдэд болон эмч нарт мэдэгдээгүй гэж "The Wall Street Journal" сонинд бичжээ.
“Google” компани эдгээр мэдээллийг дэвшилтэт хиймэл оюун ухаанд суурилсан шинэ программ хангамж бүтээхэд ашиглаж байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг