sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгч Жо Байден марихуаныг улс даяар хууль ёсны болгохыг дэмжжээ.  
 
“Марихуаныг хууль ёсны болгох хэрэгтэй гэж бодож байна. Марихуантай холбоотойгоор хэрэг үүсгэсэн хүмүүс шоронгоос гарах ёстой гэж бодож байна” хэмээн Жо Байден телевизийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна.
 
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 11 муж болон Колумб тойрог марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор хэрэглэхийг насанд хүрэгчдэд зөвшөөрсөн байдаг бол 30 гаруй мужид эмнэлгийн зорилгоор ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг аж.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг