sonin.mn

1949 оноос 1990 оныг хүртэл Төв Европт оршин байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад (БНАГУ) эрх барьж байсан Германы Социалист нэгдсэн намын (ГСНН) залгамжлагч гэгддэг Зүүний нам (ЗН) Берлин хотын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд /мужийн парламент/ анх удаа ялжээ. Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлснээр тус нам 25.7 хувийн санал авсан байна. Хоёрдугаарт Германы Канцлер Фридрих Мерцийн Христийн ардчилсан холбоо 18.8 хувийн саналаар оржээ.


Сонгогчдын 16.3 хувь нь "Германы төлөөх өөр сонголт" намыг, 14.3 хувь нь "Ногоон нам"-ыг, ердөө 12.1 хувь нь Социал-демократуудыг дэмжсэн байна. Харин BSW нам 4.7 хувийн санал авснаар танхимд орж чадсангүй.


Тус улс 1990 онд нэгдсэнээс хойш, Берлиний ханыг босгох санаачилгыг гаргаж байсан намын залгамжлагч Германы нийслэлд ялна гэж хэн ч төсөөлөөгүй байх гэж шинжээчид онцолж байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг