sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г  зохион байгуулахаар болжээ.
 
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна. Монгол улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор зохион байгуулах аж. Аяны хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах  “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д байгууллагаараа нэгдэж, ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх юм байна. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн https://www.facebook.com/MongolianPolice/ пэйж хуудсанд нийтлэгдэж, аяны хүрээнд бүтээсэн богино хэмжээний видео, шторк, постерыг хуваалцаж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж ажиллах аж.
 
 
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс