sonin.mn
ОТТАВА. /TASS/. Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Канадын зарим нутагт хасах 50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тухай тус улсын Цаг уурын үндэсний товчоо иргэддээ сэрэмжлүүлэв.
 
Цаг уурын мэдээллээс үзвэл, Канадын Юкон, Баруун-Хойд нутгуудад, Альберта, Квебек, Ньюфаундленд болон Лабрадор мужийн хойд хэсэгт, Онтарио, Саскачеван мужид хасах 38 хэмээс хасах 50 хэм хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
 
Онтарио мужийн өмнөд нутагт, Британийн Колумб мужид, түүнчлэн Шинэ Шотландын хойд хэсэгт 15-25 см цас орж магадгүй байгаа аж.
 
Эрс хүйтэрч, их хэмжээний цас унах төлөвтэй байгаатай холбогдуулан Канадын дээрх бүс нутгуудад сургуулиудыг хааж магадгүй байна. Одоогоор Шинэ Шотланд мужийн эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг