БЭЭЖИН. /SCMP/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд коронавирусний халдварын тархалт ихээхэн нэмэгдсэн талаар Хятадын эрх баригчид даваа гарагийн өглөө мэдээлжээ.
Хубэй мужийн Үхань хотын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, уушгины хатгалгааны улмаас бямба гарагт дахин нэг хүн нас барсны зэрэгцээ тухайн өдөр 59 шинэ тохиолдол, ням гарагт 77 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр өнгөрсөн оны сүүлээр Үхань хотод дэгдсэн, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэнийг тогтоосон уушгины хатгалгаа өвчний тохиолдлын тоо 198 хүрч, гурван  хүн нас баржээ.
Үүнээс гадна Гуандун мужийн Шэньжэнь хотод нэг, Бээжин хотын Дасин дүүрэгт хоёр тохиолдол тус тус бүртгэгдсэнийг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос албан ёсоор мэдээлжээ. Уг вирус Үханиас өөр Хятадын хотод анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг