sonin.mn
 
 
Хуульч н.Батхуяг:
 
Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан
Анхаарал татсан зүйлсийг ишэллээ:  
1. Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн
2. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог.
3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан. 
 
4. УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан. 
 
 
5. Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан юм шиг буюу фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 
6. Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой. 
Задлангийн өмнө рентгэн зураг авахуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа. 
Цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой.
Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. 
Ийм зөрчил, эргэлзээнүүд байдлууд байна.