ТОКИО. /Gizmo/. Японы эрх баригчид 5G сүлжээнээс 10 дахин хурдтай, гар утасны зургаа дахь үеийн сүлжээг /6G/ 2030 он гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Японы хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ сард судалгааны тусгай төв байгуулах бөгөөд үүнд Японы цахилгаан холбооны хамгийн том компани болох “NTT”, мөн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Toshiba” компанийн төлөөлөгчдийг урих ажээ.
Зургаа дахь үеийн сүлжээг хөгжүүлэхэд Японы Засгийн газар нийтдээ 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдээлж байна.
Ийм сүлжээ нэвтрүүлэх төслийг мөн Финланд, БНСУ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс гадна, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 6G сүлжээ хөгжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монголд 5G үнэр ч алга байхад гадныхан 6G хөгжүүлээд эхэллээ.
Монголчууд юу ч хийж чадахгүйгээс хойш хэрэглэгч орон байсан дээр.
Agili Americad ch 5G orj ireegui baina taivan baitsagaa :)
Энд дээдэс идэж ууж, тансаглаад л, доодос нь үмх махаа яана гээд л байж байхад ухаалаг төртэй улсууд маньд бол сансарын юм л ярих юм
Женко үнэхээр боловсролгүй, алсын хараагүй, төрийн хүний тулхгүй нөхөр гэдгээ бүрэн харууллаа. Тэгээд хажууд нь ЗИ мэтийн ийм хорчингууд байхад яаж Монгол төрийн бодлого өөрчлөгдөх юм бэ. Бүхэл бүтэн 70 кг герион нэг дипломатч нь авч яваад баригдчихаад байхад Ерөнхийлөгч, ЗГ, ГХЯ нар таг. Яасан увайгүй улсууд вэ. Монголын нэр хүнд унана. Та нар бол цагаа ирэхээр яваад л өгнө