sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн төмөр замын оператор компани болох MTR корпорац шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Хятадын Хубэй мужийн Үхань хотод хүрдэг хурдны галт тэрэгний тасалбарын худалдааг түр зогсоожээ.
 
Тасалбарыг өмнө нь худалдаж авсан зорчигчид үнээр нь буцаах боломжтой аж. Хонконг, Үхань хотын хооронд хоёр галт тэрэг явдаг байна.  Үхань руу хийдэг нислэгээ зогсоож байгаагаа Тайванийн агаарын тээврийн “China Airlines” компани мөн мэдэгджээ. Үүний зэрэгцээ тус арлын эрх баригчид шинэ коронавирусийн халдварын голомт болох тус хотод аялахыг жуулчдад хориглосон байна. 
 
Одоогийн байдлаар Тайваньд шинэ вирусийн халдварын нэг тохиолдол бүртгэдсэн бол Хонконгт хоёр тохиолдол, Макаод  мөн хоёр тохиолдол илэрсэн нь батлагджээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг