Tokyo University of Foreign Studies (Токиогийн Гадаад cудлалын их сургууль) их сургуулийн Institute of Global Studies сургуульд намайг найрсгаар хүлээн авч хоёр лекц зохион байгуулсан дэд проф. монголч эрдэмтэн Масахиро Аоки болон салбарын эрдэмтэн багш нар, магистрант, бакалаврын оюутнуудад гүн талархлаа дэвшүүлье! Энэхүү фото-нийтлэлийг босгоход үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн магистрант Х.Арвист баярлан талархсанаа илэрхийлье!
.jpg)
Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль буюу англиараа Tokyo University of Foreign Studies (товчлол нь TUFS) нь гадаад хэл, олон улсын судлалаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхэлж ирсэн Японы хамгийн эртний ууган сургууль билээ. 1857 онд Японы Засгийн газрын орчуулгын товчоо болох “Баншо Ширабэшо” [蕃書調所] буюу Гадаад бичиг баримт судлах хүрээлэн, англиар Institute for Research of Foreign Documents) хэмээн байгуулагдсан түүхтэй.
(13).jpg)
1899 онд Tokyo School of Foreign Languages (TSFL) гэсэн нэртэйгээр бие даасан улсын дээд сургууль болон өргөжжээ. Харин миний хувьд шууд олзуурхсан нь: Монгол хэлний 1 жилийн сонгон суралцах курс анх 1908 онд нээгдэж, 1911 оноос 3 жилийн сургалттай, 1927 оноос 4 жилийн сургалттай монгол хэлний бие даасан салбар болон өргөжсөн түүх. Энэ бол үнэхээр бахдалтай санагдлаа.
(7).jpg)
Дэлхийн II дайны үе – 1944 онд Токиогийн Гадаад хэргийн коллеж (Tokyo Foreign Affairs College) хэмээн нэрийг нь өөрчилж, монгол хэлний салбар нь дахин 3 жилийн сургалт эрхлэх болжээ.
(5).jpg)
1949 онд энэ их сургууль одоогийн TUFS нэрээ авч, шинэ хөтөлбөр бүхий 4 жилийн сургалт руу шилжин, төрийн их сургууль болон өргөжжээ. 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож, улмаар 1974 оны намраас Соёлын солилцооны тохиролцоо хэрэгжих болсноор хоёр улсын хооронд оюутан, багш нарын солилцоо анх эхэлжээ.
(5).jpg)
1975 оны намраас манай нэрт эрдэмтэн мэргэд–Домийн Төмөртогоо, Лувсангончигийн Балдан, Доржийн Жамбаажамц, Дагжидын Дүнгэр-Яйчил, Дүгэржавын Бадамдорж, Чой.Лувсанжав, Дожоогийн Цэдэв, Ринчинсамбуугийн Отгонбаатар, Дашлхүмбийн Галбаатар, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Лувсанжавын Чулуунбаатар, Жанцангийн Бат-Ирээдүй, Тангаагийн Мөнхцэцэг, Эрдэнийн Пүрэвжав, Гомбосүрэнгийн Галбаяр, Энхбаярын Жигмэддорж нар зочин-багш профессороор TUFS-т ажиллаж иржээ.
(7).jpg)
Тэд 2-3 жилийн хугацаатай зочин профессороор уригдан ажилласнаараа тус сургуулийн монгол судлалын сургалт, судалгааны түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол-Японы бодит хамтын ажиллагааны түүчээ болж ирсэн, болж яваа японы олон дипломатчид, мэргэжилтэн, хөрвүүлэгч, хэлмэрч, судлаач эрдэмтдийг Японд бэлтгэж өгснийг тус улс өндрөөр үнэлдэг юм билээ.
(6).jpg)
Миний хэргээр зочлон очиж лекц тавьсан салбарын тухай мэдээлэл байна. Монгол хэл ба судлалын хичээл нь TUFS-ийн Хэл, соёл судлалын сургуулийн Монгол хэлний ангид, мөн Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн Төв Азийн салбарын Монгол хэлний ангид тус тус ордог ба энэ хоёр салбарт эдүгээ 28+28=56 оюутан монгол хэлний мэргэжлээр суралцаж байна. Монгол хэлийг хоёр тусдаа нэн эрчимтэй зааж байна.
(6).jpg)
Одоо мөрдөж байгаа төлөвлөгөөгөөр монгол хэлний I, II ангид хавар, намрын семейстр тус бүрт 7 хоногт 5 удаагийн монгол хэлний хичээл (хэлзүй, харилцан яриа, сонсох дадлага, уншлага, зохион бичлэг г.м.), III, IV ангид 4 удаагийн монгол хэлний хичээл орж байна. Хичээл тус бүр нэг семейстрт 15 удаа, хоёр семейстрт нийлээд 30 удаа орно. Хэлний хичээлийг семинар гэж үзэж 15 удааг 1 кредит, 30 удааг 2 кредит, мэргэжлийн хичээлийг лекц гэж үзэж 15 удааг 2 кредит, 30 удааг 4 кредит гэж тооцдог. Тийм учраас I, II, III, IV ангийн монгол хэлний хичээл бүгд 28 кредитээс бүрдэнэ. Үүнээс Хэл, соёл судлалын сургуулийн Монгол хэлний ангийн оюутан 28 кредит, Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн Монгол хэлний ангийн оюутан 20-иос илүү кредит цуглуулан сурах шаардлагатай ажээ.
(7).jpg)
(7).jpg)
(5).jpg)
(29).jpg)
(20).jpg)
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.
Сэтгэгдэл0
Сайхан нийтлэг байна. Гялаалай!
Mongol helny syntax gej budaa boljee. Uul ni oguulberd baits gishuun oguulberiin adagd baiddaggui l uimsan. Mongol setgelgee, mongol hel zui-g horloj bn daa.
Сайхан мэдээлэл бичсэнд баярлалаа
Энэ сургуулийг унэхээр мундаг байх гэж нэг очсон. Гэтэл 2 евген монгол хэлний багштай, удирдлагууд нь баригдмал, хоцрогдсон, манайхаас очдог монгол хэлний хэд орон тоогоо емчилсен газар л байнлээ.
ямар зорилгоор монгол хэл заагаад байдаг юм бол доо би уншсан ч гүй орос хэлийг хүртэл санаатайгаар шахаж байхад шүү нэг зорилго байдаг л байх даа
Японы бараг бух их сургуулиудтай зевхен евермонголчуудаар дамжуулан харьцдаг, унэхээр гутмаар юм бнлээ.
Гутмаар юу байхаю дээ Өвөр монгочууд арай манайхаас илүү харилцаатай биз.Манайхан хүн муулах донтой өөрсдөө илүү юм шиг кккк

Жигмэддорждоо ажлын амжилт хүсье
Жигмэддорждоо ажлын амжилт хүсье
Их газарт улсаа байгуулах нь их наран улсын мөрөөдөл юм. Тийм учраас туг далбаа нь хүртэл ганц нар цагаан дээр ургадаг юм. Дэлхийн I дайнд азид үнэндээ дайнд ялсан Япончууд нилээдгүй газар нутаг арлууд эзэгнэж эхэсэн дараагин алхам бол Монголын үржил шимтэй цэвэр устай их алт, цес, ураны болон төмрийн ордтой нутгийг булаан авах байв. Монголчууд иймхэн юмны учрыг олохгүйгээр улам л усан тэнэг болоод байх юм. Япончуудын эцсийн зогсоол нь Монгол юм
Bitgii erguuteed bai
Япон улсыг нэг өдөр машин хийж чадахгүй болгохыг их газрын Хятад, Америк хоёр хүсч бодлоготой ажиллаж байна. Тийм бол эх газрын дунд тодорхой хэмжээнд нөлөөгөө байлгаж, худалдааны эрх ашгийг хамгаалах гэж японы сонирхол оршино. Монголд цагтаа хамгийн сайн болд төмрийг хийдэг байсан. Гэтэл одоо төмрийн үйлдвэрлэл нь технологийн хоцрогдолд орсон улс болсон.
saihan syy,manaihan yaponchyydad Mongol heleen zaaj syrgaj baigaa ni tanhimtai edii hyrsen ni sain hereg!Bidnii Mongolchyyd eb negdeltei syralzsaar chingisiinhee neriig delhiid zebeer gargabal men ch ikhe hych chaanaa ni baigaasan odoo daanch yhaarah chg ni bis bltoi doo!Manaihan hyn muulaj dongosoon baimaar asan!
Otgonsuren bagshiig yagaad nerelsengui ve bh

Bayarhuud ih bayarlalaa, Bayarhuu ern yavsan gazar bolgondoo eh orniihoo tulee daatstai sudalgaa hiideg hun Egipeded elchin said baihdaa hichneen olon huniig ter ulsad zochluulah ajil zohion baiguulsan bilee, Hu namiin muusain yumnuud ih olnooroo ochij naimaa hiij zavaarch baigaad irj baisaniig bi medne, Bayarhuu shig elchin said urd nch baigaagui bas odooch alga bna,

АА ЯА АА ЯА АА. ЁСТОЙ ЛУТ ЮМ АА. ИЙМ Л УЛС ХӨГЖИНӨ ДӨӨ.
Манай пропесор Япон залууст Ардчилал, Хvний заяагдмал эрхийн хичээл зааж, Арабын хаварт уриалан дуудах юм уу??

за судалгаа биш ээ зүгээр явсан газрын тэмдэглэл байна шүү дээ