sonin.mn

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг боллоо.


Энэ үеэр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч О.Цогтгэрэл: " УИХ дахь АН-ын бүлэг зарчмын шаардлагаа хатуу тавьж, тэмцлээ үргэлжлүүлнэ. УИХ-д 68 суудал авсан МАН ирцээ бүрдүүлж, төрийн ажлаа хэвийн явуулж чадахгүй байгаагаа иргэдэд үнэнээр нь хэлэх ёстой.


Парламентад дангаараа 68 суудалтай, эвссэн намуудтайгаа нийлбэл 80 орчим суудалтай байж ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь МАН-ын өөрсдийнх нь асуудал.


Хэрэв УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол Ардчилсан намаас огцруулах арга хэмжээ авна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр авлигын нэг хэсэг болсон. Иймээс мөн огцрох хэрэгтэй” " гэв.


Н.Отгончимэг