ЖЕНЕВ. /РИА Новости/. Согтууруулах ундаа хэрэглэх нь “COVID-2019” коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд тус болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.
“Согтууруулах ундаа юмуу согтууруулах ундааны төрлийн зүйл “COVID-2019” халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга биш юм. ДЭМБ-ын эрүүл ахуйн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сахих нь хамгийн үр дүнтэй арга юм” хэмээн тэрбээр хэлжээ.
"Шинэ вирусний талаар олон зүйл тодорхойгүй байгаа учир ямар ч хүн энэ вирусээр халдварлаж болзошгүй байгаа хэдий ч голдуу настай хүмүүс, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст энэ вирус илүү хүнд хэлбэрээр илэрч байна” хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Oros uls arhinii hereglee undurtui ard tumen,mongolchuud bud mahan hunstenguud ene buhen virusiin esreg darhlaa bish uom bolovuu?Yaagaad toirood bid teseed bgaan bol??
Монголын нэг залууд жилд 1 тонн ПИВОНЫ норомтой гээд боддоо
Монголчууд нөгөө Баар Пааб Шөнийн цэнгээний газарууд хөл хорио тавих юм бол бараг Монголд Иргэний дайн дэгдэх байлгүй дээ Манай хүүхэд залуус архи пиво гэхээс амьа өгөхөөс ч сийхгүй гарууд ш дээ. Ирээдүйн Монгол улсыг авч яавах хүүхэд залуус аррхи пивоор л амьсгалж байна дээр Хар тамхи нэмэгдсэн бүр гоё дээрээ байгаа байлгүүй дээ