Дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед амны хаалтны хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсч байна.
Тиймээс дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байсан 5 оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, ажлын бус цагаас амны хаалтаа өөрсдөө боломж бололцоондоо тулгуурлан оёж байна.
Тус үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцлаа.
 
 
 
"Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын эрсдэлтэй бүсэд ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ амны хаалтаар хангахаар Эрүүл мэндийн төвийн ажилтнууд өөрсдөө ажлын бус цагаар амны хаалтаа оёж байна. Оёсон амны хаалтыг бүтэн өдрийн туршид зүүж хэрэглэх боломжгүй учраас үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр, ногоон гэх мэтээр өнгөөр ялгаж нэг өдрийн туршид 3 удаа амны хаалтаа сольж хэрэглэх байдлаар бэлтгэж байна" хэмээн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцууллаа.
 
 
Иргэд та бүхнийг ч гэсэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтаа тогтмол зүүж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.