ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар 80 мянга гаруй хүнд халдварлаж, 2800 гаруй хүнийг нас барахад хүргэсэн “COVID-19” коронавирусний халдварыг удахгүй эмчилж эхэлнэ хэмээн олон нийт найдаж буй энэ үед АНУ-ын эрдэмтэд уг халдварыг эмчлэх эмийн судалгааг үргэлжлүүлж байна.
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр, вирусний эсрэг ремдесивир эмийг коронавирусээр халдварласан, насанд хүрсэн хүмүүст хэр үр дүн өгөхийг судлах эмчилгээний туршилт Небраска муж улсын их сургуульд эхэлжээ. Уг туршилтын эхний оролцогч нь “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Америкийн иргэн аж.
Шинэ коронавирусний халдварыг эмчлэх ямар нэгэн эмийг АНУ-ын Хүнс, Эмийн хяналтын удирдлагын газар одоогийн байдлаар батлаагүй байна. Небраска муж улсын их сургуульд туршиж буй ремдесивир эмийг өмнө нь “Эбола” вирусээр халдварласан хүмүүс дээр, “MERS”, “SARS”-аар өвчилсөн амьтад дээр туршиж байжээ.
“БНХАУ-д уг эмийн эмчилгээний туршилтуудыг хийж байгаа бөгөөд АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн одоогийн судалгааг өмнөх туршилтуудад тулгуурлан явуулж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлжээ. АНУ-д туршилтад оролцогчдод 200 миллиграмм ремдесивирийг дуслаар хийж, эмнэлэгт 10 хүртэлх хоног хэвтэх хугацаанд нь дахин 100 миллиграммыг тарих ажээ.
АНУ-д пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 60 хүрчээ. Тэдний 42 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч, 15 нь Хятадын Ухань хотод байсан юм уу тус хотод зорчсон хүнтэй ойр байсан хүмүүс бол 3 нь БНХАУ-аас нутаг буцсан АНУ-ын иргэд юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Корона вирус устаасай
Unuu ugluu unshsan medee b. Mash turgen orchuulj tavisand bayarllaa.Bas dahin bayarllaa.Mongoliin ard tumen delhiin medeenees uchuuhen ch hotsorch bolkui, hotsorvol duusaa.
Хамгийн дэвшилтэт технологтой АНУ эм гаргаасай, тэхгүй бол Хятад Сонлонгос мэт нь худлаа яараад юу ч хийж чадахгүй байх
Эмчилж л байвал А,Х нь огт хамаагуй ш дээ , мал минь ...
Яг одооны нохцолд бидний хийж чадах зуйл бол нэг хун шиг нэг санаатай жигд хамгаалалт богоод гудамжинд амны хаалтгуй явж байгаа хумууст хун бур шаардлага тавьдаг байх хэрэгтэй Хэтэрхий хэнэггуй зан маань бидэнд оороо гай болох гээд байна
Эрдэмтэдээ л итгэхээс. АНУ, Хятад вакцин гаргах байхаа. Амжилттай болох байхаа.
Эм тан хурдан гараасай. Хүний өөрийн гэлтгүй бүх хүмүүс эдгээсэй дээ
Эм тан хурдан гараасай. Хүний өөрийн гэлтгүй бүх хүмүүс эдгээсэй дээ
Манай ардын уламжлалт эмч нар энэ өвчнийг эмчилчих эм тан барьдаггүй л юм ыайх даа?! Тэрбум тэрбум хүн хүлээж байна шүү дээ?! Орлого ашиг ёстой оцойтол олохоор ыайна даа!!!
Манай ардын уламжлалт эмч нар энэ өвчнийг эмчилчих эм тан барьдаггүй л юм ыайх даа?! Тэрбум тэрбум хүн хүлээж байна шүү дээ?! Орлого ашиг ёстой оцойтол олохоор ыайна даа!!!