БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д пүрэв гарагт "COVID-19" коронавирусний халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас баржээ. 
 
 
 
Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, нас барсан хүмүүсийн 41 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Бээжинд 2, Шиньжянд 1 хүн нас баржээ. Мөн өчигдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 318 нь Хубэй мужид илэрсэн байна.
 
 
 
Хятадад пүрэв гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эмнэлгээс гарчээ. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг