sonin.mn
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл
2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл
3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгалаа.
 
4. Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.
 
5. Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж аваад, үүнээс хойш хаана. Ийнхүү хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тул нэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй.
6. Маргааш буюу 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-н хүртэл 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийнэ.
 
 
Засгийн Газрын хуралдааны тухай нэр бүхий сайд нарын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь үзнэ үү!