Бизнес хөгжил булангийн энэ удаагийн зочноор “Монзол” ХХК-ний ТУЗ-ийн дарга, МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор, профессор Ч.Ундрамыг урьж коронавирусын тархалт эдийн засаг, бизнест болон иргэдэд үзүүлж буй нөлөө, гарц боломжийн талаар ярилцлаа.
-Коронавирустэй холбоотойгоор манай аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа зогсонг байдалд орлоо. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр коронавирусын тархалт дэлхийн нийтээр эдийн засгийг хүнд байдалд оруулж цаашид улам хүндэрнэ гэж судлаачид анхааруулсаар байна.
Хамгийн их мэдрэгдэж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчтэй нөлөөлж ялангуяа, дэлхийн хөгжингүй орнуудад үл хөдлөх хөрөнгийн болон хувьцааны үнэ унаад байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй аминд тулсан зүйлд мөнгөө зарцуулж байна гэсэн үг. Хүнсний болон эрүүл мэндийн зардалд илүү ихийг зарцуулж байна. Энэ нь хүнсний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудад тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж байгаа. Мөн иргэд тодорхой хэмжээгээр уналттай байгаа хувьцаа худалдан авч байгаа бол эерэг нөлөө үзүүлж байна гэсэн үг.
Үүссэн асуудлыг боломж болгон харах нь бизнесийн бас нэг хэлбэр байж болно.Тухайлбал, цахим сүлжээгээр бид сөрөг зүйл ярихаас илүүтэй эерэг зүйлд анхаарснаар цахим сургалт энэ саруудад сайн хөгжиж байна. Ялангуяа, манай сургуулийн багш нарын цахим сургалтын хөтөлбөр өдөр бүр шинэчлэгдэн сайжирч, чанаржиж байна. Үүнийг дагаад гэрээр зайнаас сургах цахим хөтөлбөр хөгжих боломж гэж харж байна. Түүнчлэн интернэтийн бизнес, гар утасны апп ашиглалт гэх мэт бизнесийн боломж ирж байна.
– Мөн бизнес инноваци талаас нь харвал боломж байх шиг байна. Саяхан Солонгосын залуучууд вирус тээгч хаагуур явсан байж болох маршрутыг тогтоож хэлж өгдөг апп зохиосон байсан?
-Дэлхий даяар биотехнологи, химитехнологийн бизнес нэлээн хөгжиж байна. Тухайлбал, Япон, Солонгос, АНУ-д коронавирустай холбоотойгоор судалгаа хийж байна. Манай улсад энэ чиглэлийн судалгаа, лабортори хараахан хөгжөөгүй учраас боломжгүй. Япон улсад коронавирусыг 10 минутын дотор оношлох тест бүтээсэн. Энэ шинэ инноваци бүтээгдэхүүн болох тестийг их хэмжээгээр үйлдвэрлэж эмийн сангуудаар хэрэглээнд худалдаалж эхэлсэн. Үүнийг нэг талаас бизнес хөгжил гэж харж болно. Гэхдээ ашиг гэхээс илүүтэй хүний сайн сайхны төлөө хийж буй үйлдэл. Нэг үгээр хэлбэл бизнес, нөхцөл байдлаа дагаад хувирч байна.
-Бусад улс бизнест нь дэмжлэг үзүүлэх онцгой үеийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин манайд алга?
– Өнөөдөр энэ сарын эхний хоёр долоо хоногт аж ахуйн нэгжүүд 33 хувиар ажлын байрыг цомхотгож 260 мянган хүн ажилгүй болсон гэж мэдээлж байна. Тиймээс эдийн засгийн үр өгөөжтэй тодорхой ялангуяа ажлын байрыг хамгаалсан шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Банкны байгууллага мөн л хувийн хэвшил. Шууд төрөөс ингэ, тэг гэж хэлэх эрх байхгүй. Зээлгүй хүн ховор. Хүн бүр зээлтэй. Зээлтэй холбоотой хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавьсан. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшуулах шийдвэр гаргасан ч энэ нь зээлээ хэвийн төлөөд явж байгаа хүмүүст нөлөөгүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд өөр нэг алхам хийх хэрэгтэй санагдсан. Банкны актив хүмүүсийн хадгаламжаар бүрддэг. Системийн хэмжээгээр дийлэнх хэсгийг том хадгаламжтай хүмүүс эзэлдэг. Бага хадгаламжтай хүмүүс цөөн хувийг эзэлдэг гэдэг. Мэдээж хүүхдийнхээ нэр дээр болон бусад хэлбэрээр иргэд бага хэмжээний хадгаламжтай байх. Тэгэхээр эдгээр том, жижиг хадгаламжтай хүмүүсийн хадгаламжийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулж улмаар зээлийн хүүг тэр чинээгээр бууруулах боломжтой гэж боддог. Миний хувьд хүүгийнхээ нэр дээр цөөн төгрөгийн хадгаламжтай. Эдийн засаг хүндэрсэн хэцүү үед аж ахуйн нэгж зээлийн хүүг бууруулахын тулд таны хадгаламжийн хүүг бууруулж болох уу гэвэл би зөвшөөрнө. Тэгэхээр хадгаламжтай хүмүүстэй тохиролцоо хийж зээл авсан хүмүүсийн хүүг бууруулчих юм бол маш том дэмжлэг болно. Урт хугацаандаа банкинд хэрэгтэй. Учир нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байна гэдэг хүүг бууруулж буй биш харин ч зээл хуримтлагдаж хүндрэл үүснэ. Одоогоор зарим аж ахуйн нэгж дампуурч хүнд байдалд орж байна. Банкуудад найдваргүй зээлийн хэмжээ төдий чинээгээр өсөх нь тодорхой. Түүнчлэн дам нөлөөлөл их болно. Төсвийн орлого бүрдэхгүй татварын орлого тасрах зэргээр эдийн засгийн сөрөг нөлөөнд орж эхэллээ.
-Хадгаламж эзэмшигчид үнэхээр ийм санаачилга гаргавал чухал алхам болохоор байна. Гэхдээ хадгаламжийн хүү буурахаар бол зарим нь хадгаламжаа татаад эхлэх эрсдэл байх болов уу?
-Би нэг их татахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл манай банкны хадгаламжийн хүү бусад улсаас хамгийн өндөр 16-18 хувь. Татаад татаад жилийн хоёр хувийн хүүтэй Япон улсад хийхгүй нь ойлгомжтой. Хүүг нь буулгалаа гээд тэгтлээ буулгахгүй. Нөгөөтэйгүүр том хадгаламжтай хүмүүсийг нэг сайт зарлаж зурагтай нь тавьсан байсан. Ихэвчлэн эрх мэдэлтэй хүмүүс байсан.
Зарим нэг нь хадгаламжийн хүүнээс жилд 6.2 сая төгрөг олж байна гэсэн байсан. Зүгээр шахуу сууж байгаад олж байгаа мөнгөнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүг нь бага зэрэг буулгахад болохгүй зүйл үгүй.
– Түүрүүн та цахим сургалт үр дүнтэй байгаа тухай дурдсан. Зарим аж ахуйн нэгж онлайн орчинд гэрээсээ ажиллаж байна. Энэ бүгд эрүүл мэндийн талаас эрсдэлгүйг тооцсон. Тэгвэл нөгөө талдаа байгууллага болон хувь хүний зардал хэмнэсэн үйл явдал гэж харж байна?
– Манай сургуулийн багш нар 20 мянган оюутандаа цахим сургалт явуулж байна. Сэтгэл ханамжийн судалгаа авахад 82 хувь нь сэтгэл өндөр, болж байна гэсэн байсан. Багш болгон дор бүрнээ их хичээж байна. Нэг удаа ч цахим хичээл зааж үзээгүй багш суралцаж амжилттай байна. Багш нартаа цахим хичээл заах сургалт явуулж зөвлөмж гаргасан. Оюутнуудын оролцоо, даалгаврын гүйцэтгэлийг системээрээ хянаж байна. Даалгавраа нээж харсан эсэхийг ч харах боломжийг манай IT инженерүүд бүрдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг хэн ч таамаглаагүй тиймээс сул талаа боломж болгох гэдэгт хүн бүр суралцах болж байна. Нөгөөтэйгүүр цаашид чадвартай багш зөвхөн нэг сургуулийн хүүхдүүдээр хязгаарлагдахгүйгээр олон зуун хүүхдэд заах боломж нээгдэж хот хөдөөгийн багш нарын чадвар ялгарч байна. Нөгөөтэйгүүр бичиг цаасны ажил хийдэг хүмүүс гэрээр ажиллах боломжтой. Ажлын бүтээмж өндөр, өдөр тутмын зарлага бага байна гэсэн судалгаа гарч байна гэсэн. Харин үйлдвэрлэл явуулж буй газар боломжгүй. Гэхдээ эхний саруудад ямар төрлийн бизнес борлуулалтгүй байгаа статистик мэдээлэл гараагүй. Хил хаасан учраас манай гэр бүлийн бизнес зогссон. Манайх нүүрсний экспорт хийдэг компани. Он гараад нэг ч тонн нүүрс хилээр гаргаагүй. Тиймээс манайх татвар төлөх боломжгүй. Зөвхөн 800 ажилчныхаа цалинг өгч амраасан. Ажилчдын нийгмийн даатгал бусад татвараа төлж байна. Гэхдээ манай компани одоогоор нэг ч хүн ажлаас халаагүй. Энэ жил зургаан сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Сард 500 мянган тонн нүүрс экспортолно гэсэн үг. Тэгэхээр 1.5 сая тонн нүүрс гаргаж чадаагүй. Одоогоор зургаан тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Хил нээгдэхийг хүлээж байна. Хамгийн санаа зовоож байгаа зүйл нь Хятадын тал манайх 30 гаруй орноос нүүрс импортолдог тиймээс танайхаас авахаа зогсоолоо гэсэн зохицуулалт хийчих вий гэдгээс айж байна. Өөрөө хэлбэл, худалдан авагчаа алдах эрсдэл байна.
-Танайх хэдэн жил энэ бизнесийг хийж байна. Хөл дээрээ өндийж чадсан уу?
-Манайх зургаан жил болж байна. Их хэмжээний зээл тавьж хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв худалдан авагч тал бусад газраас гангийн болон эрчим хүчний нүүрсээ авахаар тохиргоо хийчих л юм бол бидний бизнес эрсдэнэ. Уг нь зээлээ төлөөд хэвийн явж байсан. Нөхцөл байдал ганц манайх гэлтгүй манайх шиг компаниуд ижил нөхцөлд байна. Эрсдэлээ гурван сарын хугацаанд үүрэх боломжтой. Цаашид энэ хэвээр байвал байдал улам хүндрэхээр байна. Өвөрмонголд короновирус илрээгүй. Хоёр улсын Засгийн газар тохиролцвол тийшээ экспортлох боломж байна. Хил нээсэн ч Хятадын тал хүлээж авахгүй байна. Манайх “Өсөх зоос” ХХК-аараа тээвэрлэлт хийдэг. Манай толгой компани “Монзол”. Манайх шиг том, жижиг олон компани ийм байдалд байна. Хоёр талаас хилээ нээлээ гэж хэлсэн хэрнээ Хятадын тал нээгээгүй нь илтгэл алдрахад хүрээд байгаа юм.
-Бизнесийн чиглэлээ өөрчлөх төлөвлөгөө байсан л байх даа?
-Манайх энэ жил хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийхээр зэхсэн байсан. Нэг нь аялал жуулчлалын чиглэлд Цонжинболдогт цогцолбор байгуулахаар зураг төслөө гаргасан. Дөрөвдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэхээр байлаа. Гэвч энэ жил аялал жуулчлалын салбар хүнд тусч байна. Нөгөөх нь сүүний чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр бизнесээ солонгоруулах чиглэлд ажиллахаар бизнес төлөвлөгөөгөө гаргасан. Харамсалтай нь коронавирусын тархалтаас болж төлөвлөсөн хөрөнгө оруулалт гацахаар байна.
-Төр ямар шийдвэр гаргаасай гэж хүсч байна вэ?
-Төрөөс зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргах хэрэгтэй. Хадгаламжтай хүмүүс хадгаламжийн хүүг тодорхой хугацаагаар бууруулъя гэдэгт татгалзахгүй байх. Түүнчлэн хилээ хурдан нээж нүүрс тээвэрлэлтийг хэвийн болгохыг хүсч байна. БНХАУ-д коронавирусын тархалт үндсэндээ зогсч байна. Тэд Өвөрмонголтой хилээ хаасан. Манайх мөн хаасан. Ганц тохиолдол гараагүй газар Өвөрмонгол. Тиймээс Өвөрмонгол руу хилээ чөлөөтэй болгооч гэж хүсч байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Та мэргэжлээ буруу сонгожээ
Ene usuh zoos gej yamar hulgaichin kompani ve. ene huuhen ch yaahav gariin huliin uzuurt l baih.
Чи өөрийнхөө хадгаламжийн хүүг л бууруул. Бусдын өмнөөс татгалзаад хэрэггүй. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж мэдэх үү
Chi muu gichii buu soloir
Humuusiin biznes hiih sanhuugiin eh uusver bolson zeeliin burduuleltiig hangaj bfa hadgalamjtai humuusiin mungunii huug buuruulna gej bhgui shu. Manaihan zeel avsan bol ersdlee uursduu uurch surah heregtei. Neg nasaaraa hunii umnuus amidarch bga yum shig aashildag gajig setgelgeeneesee salah heregtei sh de. Henii umnuus heniig shiitgej hariutslaga uuruuleh geed bnaa? Ene emegtei hunii umnuus hariulaad bh hereggui...
Бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг л байх юм. Зээл авсан бол төлөх л ёстой. Харин, зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа хадгаламж эзэмшигчдийн эрхийг зөрчих ёсгүй. Зээл гэдэг санхүүгийн зах зээл дээрх байдаг л нэг элемент болохоос, арга ядсан ядуу хүний аваад байгаа зүйл биш. Зээлтэй болгон ядуу харагдаж, тэглүүлэх, хөнгөлүүлэх гэж төсвийн, татвар төлөгчдийн сүүлдээ бүр хувь хүмүүсийн халаас рүү гараа дүрэх, шүлсээ гоожуулах болж байх шив. Улс төрийн хэнээ, сонгуулийн хэнээ туссан, гоё ганган зураг тавьсан, попрогчид болимоор байна шүү.
манай улсад инфляци 8% байхад хадгаламжийн хууг 8% болговол хадгаламж эзэмшигчид банкнаас хадгаламжаа татан авч доллар болгох эрсдэлтэй. Энэ тохиолдолд санхуугийн систем нурах эрсдэл байна.
Ийм хүмүүс эзийн засагч...том том юм яриад байдгийн. Манай улсын хадгаламжийн хүү бусад улсынхаас хамаагүй өндөр гэнэ гэхдээ нөгөө тал нь бусад улсынхаас ямар билээдээ. Одоо манайд 16-18%-ийн хадгаламжийн хүү өгдөг ямар банк байнаа?
ийм хүмүүсийг нэг муу нохой зальтай гэж хэлдэг юм, өөрийн авсан зээлийн хүүг хадгаламж эзэмшигчид...турхирч бууруулах цаашлаад бүүр тэглүүлэх санаатай. Эрсдэлээ тооцож чадахгүй хаалт хамгаалалтаа хийж чадаагүй бол өөртөө гомд эдийн засагч гуай. Би ч зээлтэй тэглээ гээд хэн нэгэнд очиж гонгинохгүй
Uuriin hudulmuruur arai gej hadgalamjtai bolj baigaa humuus yah bolj baina.
ХУЛГАЙЛЖ АВСАН ХАХУУЛЬ АВСАН ГАЗАР ЗАРСАН ,ТЕНДЕРЭЭС БАЯСАН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН НАРТ ЭНЭ ХУУЛЬ.БУСААР ОЛСОН МӨНГӨӨ ТАЙЛБАРЛАХИЙГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ
Монгол улсын их сургуулийн санхүү эрхэлсэн захирлын яриа гэхэд магадлалын онолын мэдлэггүй ярьж байна. Жишээ нь, "хүн бүр зээлтэй" гэвэл үнэнд нийцэхгүй. Харин иргэдийн төдөн хувь нь зээлтэй гэж яривал арай бодитой. 2-рт, энэ хүүхний зээлийг төлөх гэж хаа хамаагүй бид хадгаламжийн хүүгээрээ хохир гэх нь үү? Бас тэгээд "зүгээр шахам сууж байгаад" гэж дайрчээ. Их сургуулийн дэд захирал ч гэж дээ, хар нүүрсний наймаачин сэтгэхүй нь харагдаж байна даа.
Та чинь багш хүн гэхэд яагаад улайм цайм худлаа яриад байнаа? Их зээл авсан гэсэн мөртөө Хөрөнгө орлогын мэдүүлэгт чинь нэг ч төгрөгийн зээл алга байна ш дээ. Бас тэгээд бусдын арай чамай хадгалсан мөнгөнөөс хумслах муу арга сэдэхийнхээ оронд 808 сая төгрөгийн үнэт эдлэл, нийт 257 саяын хоёр ланд жип, 510 саяын байр, зуслан, 162 саяын хадгаламжаа өрөндөө өгөх хэрэгтэй ш дээ. Нийт 2 тэрбумын өөрийн хөрөнгөө дарж хэвтчихээд, огт зээлгүй байж, худал ярьж, бусдын мөнгө рүү шүлсээ бүү гоожуул. Залуу хүүхнүүд яасан муухай шунахай болчихсон юм дээ. Тэгээд их сургуулийн орлогч захирал нь шүү. Хурдан огцрооч. Түмний хүүхдэд ийм хүн ном заах хэрэг үү? Багш хүний наад захын ёс зүй алга.
Сонгуулиа хойшлуулаад.сонгогдох юмсан гэсэн бодолоо тархинаасаа хэсэг хугацаанд ч болов тархинаасаа авч хаяад.улаан нь ч. Хөх нь ч.шар нь ч байсан ч яахав.эвсэж.нэгдээд.эдийн засагаа өвчин оруулчилгүй өөд нь татаач.
Hadgalamj ezemshigch zeeldegch nariin ali ali taliin zeeliin huug buuruulah ni hamgiin zob alham. Zeeldegch nar dampuurbal bank ersdeld orno. Bank ersdel huleebel hamgiin tom hohirogch ni hadgalamj ezemshigchid baih bolno. Ene ni E/Z unah tom hoshuurge
Iim umnuud uls turd orno ged hunii hurungiig uuriin bolgoj ichehgui ediin zasagch hunii naad zahiin medlegguigeer ph. D ged jon jon ged suuh ch gej. Mongoliin ireedui uneheer uitai shu.
их сургуулийн санхүү хариуцсан дэд захирал, компанийн ТУЗын дарга 2ууланг нь хийж болдог л юм байхдаа нөгөө ашиг сонирхолын гэдэг хууль юу болов
Chi Muis n ded zahiral gej end tend hudlaa gunshin bichuulhee bolioch, haa saigui l ded zahiral ged yariad biched yavhiin haha
эцгийнхээ хулгайсан бүхнийг улсад өгчих тэгээд улс төр ярь
Тэ1-ийнхээр явбал гадны банкууд л орж ирнэ дээ.
УИХ-д МАН-аас нэр дэвших гэж байгаа. МУИС-ийн дэд захирал хүн. Гэвч улс орны эдийн засаг, ядаж банкны хадгаламжийн хүүгээ мэдэхгүй, сургуулиа мэдэхгүй. Өөрийнхөө нүүрсний бизнестээ санаа нь зовсон царайнаас цаашгүй бэртэгчин авгай вэ. МАН- ийм л сэтгэлгүй хүмүүсээр багаа сэлбэх гэж байгаа юм даа.
Hulsnii bicheech nar bolio. Ta nar yu gj gonginoson ch nar manddagaaraa mandana
Hulsnii bicheech nar bolio. Ta nar yu gj gonginoson ch nar manddagaaraa mandana
Hulsnii bicheech nar bolio. Ta nar yu gj gonginoson ch nar manddagaaraa mandana
Таньд амжилт хүсье. хэрэв хадгаламжийн хүү бууруулах арга хайж иим хэлцэл хиидгииг хүсэж байгаа бол зоригтойхон ажил төлөвлөөд хийгээд харуулж чадвал та ялах болно шүү дээ
Таньд амжилт хүсье. хэрэв хадгаламжийн хүү бууруулах арга хайж иим хэлцэл хиидгииг хүсэж байгаа бол зоригтойхон ажил төлөвлөөд хийгээд харуулж чадвал та ялах болно шүү дээ
өсөх зоос гэж нэр өгдөг шуналтай гар юмдаа үнэн марзан нэр байна